Төмс, сүүгээр гар болон нүүрний арьсыг эрчимтэй цайруулж болдог

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

Гэрийн нөхцөлд гарын арьсыг маш үр дүнтэй цайруулдаг хоёрхон орцтой маскны жорыг та бүхэнтэй хуваалцъя.

Танд ердөө 1 ширхэг төмс, 100 гр сүү байхад л хангалттай.

-Ингээд нэг ширхэг төмсөө арилгаад 4 хэсэг болгон хувааж хэмжээнд нь таарсан усанд чанаж болгоорой. 

Төмс чанасан усаа асгахгүй байхыг сануулъя.

-Чанасан төмсөө уснаас нь шүүж аваад сүүтэйгээ холиж нухан зуурмагаа бэлэн болгоно.

Харин одоо төмс чанасан бүлээн усандаа гараа 10 минут дэвтээгээрэй.
Үүний дараагаар бэлтгэсэн нухшаа гаран дээрээ сайтар тарааж түрхээд хүнсний бээлий өмсөөд 30-40 минут гараа амраана.

-Одоо бүлээн усаар гараа зайлж маскаа арилгана. Ингээд л таны гар урьдынхаасаа цагаан өнгөтэй болсон байх болно.

-Хэрвээ хүсвэл чимэх сода болон зөгийн бал нэмэж болно. 

Тэрчлэн яг энэ хоёр орцоо ашиглан нүүрийг эрчимтэй цайруулах маск бэлдэж болно. 1 ширхэг төмсөө цэвэрлэж үрээд шүүсийг нь шахаж авна. Шахсан шүүсээ аяганд хийгээд дээрээс нь 1 хоолны халбага зөгийн бал, 2 хоолны халбага сүү нэмээд хутгана. Энэхүү бэлдмэлээ нүүр, хүзүүндээ жигд түрхээд 15 минут болно. 

Дараа нь бүлээн усаар угаана.

Энэхүү маск нь арьсыг цайруулахаас гадна тэжээл өгөх, чийгшүүлэх, үрчлээг багасгах гээд маш олон ач холбогдолтой аж.

Хэрэв та хуурай арьстай бол энэ бэлдмэлээр 7 хоногт 2 удаа маск тавихад хуурайшилт гэдгийг мартах болно. 

Эх сурвалж: http://www.stylepresso.com

Орчуулсан Д.Золзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.