2018 оны 10-р сар 08-нд 09:41 цагт

Рокит Бэйгийн алтан баззер, үзэгчдийн алтан баззер гэж бий бол авах л байсан даа...

Монгол HD телевизийн бэлтгэн хүргэдэг “Авьяаслаг монголчууд-3” шоуны өчигдрийн дугаарт шүүгчид болон үзэгчдийн хүсэн хүлээж байсан үзүүлбэрийг Б.Нарандэлгэр хэмээх авьяаслаг залуу үзүүллээ. Тэрбээр шүүгчдийг болон үзэгч түмнийг Хөвсгөлийн тайгд аваачихаа хэлж үзүүлбэрээ үзүүлэн "Алтан баззер"-ын эзэн болсон юм.

Б.Нарандэлгэрээс хөөмий, исэргээ гээд урлагийн олон төрлийн авьяас тодорч, монгол залуусын авьяас ямар баялаг юм бэ гэдгийг харуулсан юм. Түүний үзүүлсэн үзүүлбэр хөгжмийн төгс найруулгыг харуулсан бүтээл байсан. Эхлэлээсээ төгсгөл хүртэлх үзүүлбэр нь үзэгчдийг төдийгүй шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөснөөс гадна шүүгч Rokitbay “Алтан баззер”-аа өгсөн.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.