Сургуулиудын нэг хүүхдэд оногдох номын тоо нэг байна...

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 08:51 цагт
Мэдээний зураг,

Би сургууль дээр заагдаж байгаа аливаа хөтөлбөр сурах бичгээс гадна тухайн хөтөлбөрийг дэмжих уншлагын нэмэлт материалтай байх ёстой, сургуулийн номын сан хүүхдэд үйлчлэх боломжтой байх ёстой, уран зохиол, танин мэдэхүй, суралцах арга зүйн номоор хангагдах ёстой гэж итгэдэг хүн. Улаанбаатар хотын төвийн нэгэн сургуулийн номын сангийн мэдээнд үндэслээд хэлэхэд сургуулийн номын сангийн байдал, баяжилтад анхаарлаа дээд зэргээр хандуулах цаг болжээ. 

Ганцхан мэдээлэл хэлэхэд нийслэлийн нэгэн сургуульд байсан 2637 ш номны 1478 нь л сүүлийн 18 жилд буюу 2000 оноос хойш хэвлэгдсэн байсан юм. Ингэж тооцвол уг сургуулийн номын санд сүүлийн 20 жилийн туршид нэг сурагчид тал ном оногдох төдий л номын сангийн баяжилт хийгджээ. Гэтэл хүүхдүүд унших хэрэгтэй байдаг...

Монголын 100 хүн тутамд оногдох гар утас хэрэглэгчдийн тоогоороо АНУ-аас арай түрүүлээд явчихсан нэг тийм статистик байдаг юм. Өөрөөр хэлбэл бид iPhone-ийг бүтээсэн Америкчуудаас илүү утас барьдаг гэсэн үг л дээ. Ингэлээ гээд гар утасны компаниудаа арай хэтэрхий сайн ажиллалаа гэлтэй ч биш. Тархай бутархай хол суурьшдаг онцлогтой манай оронд харин сүүлийн жилүүдэд их хурдацтай хөгжиж дэлхийн хөгжлийг Монголд гэдэг уриа жинхэнэ биелэлээ олж байгаа л хэрэг.

Тэгвэл манай Монголын сургуулиудын номын сан тэр дэлхийн хөгжлийн хаа нь яваа юм бол доо гэж та бүхэн бодох л байх. Үүрэн харилцааны компаниар л жишээлэхэд хийе гэвэл, хөгжүүлье гэвэл бид чадаж байна шүү дээ. Харин хүүхдүүдээ ном уншуулдаг болгоё гэвэл бид ядаж эхлээд хэр хоцрогдсоноо харах хэрэгтэй болов уу. Ингээд өнөөх л Улаанбаатар хотын төвийн нэг сургуулийг АНУ-ын Калифорни мужийн Ranch Creek бага сургуулийн номын сантай зарим харьцуулж болох үзүүлэлтээр нь жишсэнтэй танилцана уу. 

Бид ядуу учраас ингэж жишиж болохгүй л гэж битгий хэлээрэй. Бид ядуу ч гар утасны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр явдаг ард түмэн шүү. Тэгэхээр мөнгөнд биш бидний сэтгэлгээнд асуудал байгаа хэрэг. Дашрамд дурдахад АНУ-ын дурын мужийн дурын дунд, бага сургуулийн номын сангийн мэдээллийг нээлттэй олж авч болж байхад эх орныхоо сургуулиудын талаар ямар ч мэдээлэлгүй байгаа нь харамсалтай байлаа.

Норовсамбуугийн Нарантуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.