Сүхбаатарчууд Ардчиллын түүхэнд дээд амжилт тогтоолоо

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 08:07 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гаригт хоёр аймаг, таван суманд нөхөн болон дахин сонгууль явагдав. Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийн санал хураалтыг жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гараг, 10 дугаар  сарын эхний ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулахаар заасан байдаг.

Нөхөн болон дахин сонгуульд Монгол ардын нам болон Ардчилсан намаас нийт 15 нэр дэвшигч өрсөлдөхөөр саналын хуудсанд бичигдсэн бол нийт 21,007 сонгогч саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Санал авах ажиллагааг сонгуулийн автоматжуулсан систем ашиглан явуулав.

Нөхөн болон дахин сонгууль явуулж байгаа аймаг, сумдаас хамгийн их өрсөлдөөнтэй нь Сүхбаатар аймгийн ИТХ-ийн нөхөн сонгууль байв. Уг нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жамбын Батсуурь өрсөлдөгчөө 70 хувиар ялж, ялалт байгуулжээ. Тэрээр Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.

Ийнхүү Сүхбаатарчууд түүхэн сонголт хийж нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагадаа дөрөв дарааллан Ардчилсан намд итгэл хүлээлгэсэн, Монгол Улсын Ардчилалын 30 жилийн түүхэн дэх дээд амжилтын эзэд боллоо.

Монгол Улсын Шилдэг Аймгаар 4 жил дарааллан шалгарсан Сүхбаатар аймгийг 8 жил удирдсан Жамбын Батсуурь энэ удаагийн сонгуульд өрсөлдөгчөө илт давуу буюу нийт сонгогчдын 72 хувийн саналаар ялж, аймгийн болон хотын төлөөлөгчөөр нийт 7 удаагийн сонгуульд оролцож дараалласан 6 ялалт байгуулсан нэр дэвшигч болж байна.

2004, 2008, 2012, 2016 онуудад тус аймагт Ардчилсан нам илүүрхэн ялсан ч МАН-ын илт түрэмгий, шударга бус үйлдлийн золиос болж нөхөн сонгуулийг хэдэнтээ дахиулж будлиан үүсгэж байсан бол энэ удаагийн сонгуульд илт давуу гэдгээ бүх талаар нотлон 4 дараалласан ялалтаа бүрэн баталгаажууллаа.

АН-ын дарга С.Эрдэнэ энэхүү сонгуулийн талаар "Хөрөнгө мөнгө, эрх мэдлээр далайлгаж төрийн эрхийг хууль бусаар авахыг оролддог үзэгдэл үеэ өнгөрөөжээ. Монголын улстөрийн түүхэн дэх хар толбо гэгдэх 60 тэрбумын сүлжээний үргэлжлэл болсон мөнгө, эрх мэдлээр далайлгасан хүч тэнцвэргүй сонгуульд Сүхбаатарчуудын итгэл найдвар ийнхүү илүүрхэн яллаа. Иргэд, сонгогчдийн боловсрол ч дээшилж ирээдүйнхээ төлөө, өөрсдийнхөө төлөө зөв шийдвэр гаргаж чаддаг болсон байна. Ялалтын түүчээг үргэлжлүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе. Сүхбаатарчуудын түүхэн сонголтоор Монгол бахархана…" гэлээ.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ме

      (100.17.29.93) 2018-10-09 03:13
      • 0
      • 0

      АНамдаа биш Батсуурьтаа бга юм, хийдэг хийнэ гэдэгт нь итгэж бга Ард түмэн хэнийг ч босоо байлгаж чадна.

      Хариулах

    • Зочин

      (182.160.37.143) 2018-10-08 17:00
      • 0
      • 0

      Батсуурьт баяр хүргэе. Чи аль намынх гэдэг чухал биш. Чи их ажилсаг хөдөлмөрч хүн юм. Аав ээж халамжит ханьд чинь баярлалаа. Боловсрол хэл хоёрыг сайн болгоод Аймгаа удирдаад улсаа хөгжүүлээрэй. Авилгалаас хол яваарай. Бурхан чамайг өршөөг.

      Хариулах