2018 оны 10-р сар 07-нд 10:43 цагт

Олег Газманов - Офицеры

Оросын Ардын жужигчин Олег Газманов тайзан дээр эхэлж дуулсныхаа 50 жилийн ойг удахгуй тэмдэглэх гэж байна. Түүний зохиож дуулсан домог болсон «Офицеры» гэдэг дууг дуулсан газар болгонд тэр заал, стадион тэр чигээрээ босож хгдэтгэл үзүүлж, нулимс унагадаг. Ерөнхийлөгч Путин ч нулимс унагаж байсан түүхтэй. 

Нэгэн удаа Чеченьд тулалдаж байгаад амь үрэгдсэн орос офицер эхнэртээ: «Люда бид буслэгдчихлээ. Тэд маш олуулаа байна. Би амьд үлдсэн хэдэн цэргээ аваад бүслэлтийг сэт дайран гарна. Хэрвээ би энд "үүрд үлдвэл" миний «Боевой орден Красного Знамени» (Байлдааны гавьяаны улаан тугийн одон)-г Москвад очиж дуучин Газмановт биечлэн гардуулж өгөөрэй. Түүний «Офицеры» гэдэг энэ сайхан дууны үг, хөгжим нь над шиг олон арван офицеруудын сэтгэл зүрхэнд нь гүн шингэж, биднийг хэн болохыг мэдрүүлж, хөглөж, хүнд хэцүү цагт хань болж, урам зориг нэмж, гавьяа байгуулахад уриалан дуудаж байдаг байсан шүү. Түүнд баярлалаа гэж хэлээд энэ одонгоо үүрд гэрээслэн үлдээж байна» гэж бичсэн захиатай нь хамт эхнэр нь Газмановт авчирч өгчээ. 

Газманов эхлээд авахаас эрс татгалзаж, «би ийм их хүндлэл, хүнд ачааг даах юм хийгээгүй шүү дээ. Би айж байна» гэж хэлж байжээ. Гэвч харь газар эх орныхоо даалгавар биелүүлж амь үрэгдсэн жирийн олон офицерийн нэг, баатар эрийн сүүлчийн хүслийг нь гүйцээж, уг одонг хүлээн авч хоймортоо хүндтэй байранд залжээ. Мөн ингэж хүндтэй одонгоо түүнд гэрээслэн явуулсан 3-4 тохиолдол байдаг тухай тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

2018 оны 10-р сар.  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.