Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй - Күнзийн сургаалиас...

Twitter Print
2018 оны 10-р сар 07-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Күнзийн сургаалиас...

1. Хүмүүнлэг чанар гэдэг сайхан үг, энэрсэн шинжтэй царай хоёроор бүрэн илрэх нь тун ховор.

2. Би өдөрт гурван удаа дараахь асуултыг өөртөө тавьдаг. Хүмүүсийн төлөө би чин зүрхнээсээ зүтгэсэн vv? Найз нартайгаа харьцахдаа илэн далангvй байж чадсан уу? Надад зааж сургасан тэр зүйлийг би дагав уу?

3. Хэрэв өвөг дээдсээ, өнгөрсөн улирагсдаа хайрлан хүүндэтгэх юм бол түмэн олонд сайн үйл шинээр бэхжмү.

4. Эзэгнэн захирагч сайн үйлсэд тулгуурлаж чадваас өөрийг нь тойрон эргэлдэж буй түмэн оддын дунд хүндтэй байрыг эзэлсэн Умардын Алтан гадас од лугаа адил аа.

5. Хэрэв зөвхөн хуулиар чангалж, шүүж цээрлүүлэхийг чухалчилбаас ард түмэн болгоомжтой болох авч ичих зовохын сэтгэлгүй байх болно. Хэрэв сайн үйлийн үндсэн дээр захирч, заншил дагасан ёс журмын дагуу цэгцэлбээс түмэн олон ичиж зовдог болох төдийгvй дуулгавартайяа дагах ажгуу.

6. Сайн үйлт хүн бол багаж зэвсэг биш.

7. Санаа өгдөггvй сургалт хэрэггүй, бас сургалтаар олоогүй санаа осолтой.

8. Бусдын санааг хэт дагах нь зөвхөн хор хүргэмү.

9. Ард олныг яаж дуулгавартай болгох вэ гэж асуухад Анхны багш (Конфузий):

-Хэрэв шударга бусчуудын дээр шударга үнэнч хүмүүсийг өргөмжлөн тавибал ард олон дуулгавартай байна. Хэрэв шударга бус хүмүүсийг шударга шулуун хүмүүсийн дээр өргөмжлөн тавибал түмэн олон үл сонсоно гэж хариулжээ.

10. Зөвхөн хүнлэг хүн л хvмvvсийг хайрлаж ч чаддаг, хүмүүст жигшин дургvйцэж ч чаддаг.

11. Хүн бүр хүсэл шуналаасаа л болж алдаанд ордог. Хүний алдааг нь анзаарч ажиглаваас түүний хvн чанарын хэмжээ нь танигдана.

12. Замд гарахаар зорьсон боловч хоол унд, хувцас хунараар гачигдана гэдгээс хулчийж буй бол тийм хүнтэй ярихын нь ч хэрэггүй

13. Буянтай хэрсүү хүн сайн үйл рүү эрмэлздэг

Шальгvй жижиг хүн орон нутгаа санадаг

Ухаантай хэрсүү хүн цээрлэл хүлээхээс буцдаггүй

Шалигүй жижиг хүн өршөөл горьдож суудаг.

14. Зөвхөн ашиг хонжоог чухалд үзвэл хор хөнөөл цугларан нэмэгддэг.

15. Буянтай сайн хүн шударга ёс руу зүтгэдэг, шальгvй жижиг санаат хүн ашиг олз руу зүтгэдэг.

16. Тэнцэхүйц сайн хүнтэй учирвал түүнтэй зэрэгцэхийг хичээ, үл бүтэх хүнтэй учирсан бол өөрийн дотор сэтгэлээ бод.

17.Эцэг, эх хоёрынхоо насны тухай байнга бодож бай. Үүнд хүүгийн баяр баясгалан, айдас түгшүүр хоёр сууж явдаг юм.

18. Хэлсэн үгээ хэрэгжүүлэхгvй болуузай хэмээн өвөг дээдэс маань дуугүй байхыг чухалчилдаг байжээ.

19. Тэвчээр нуруутай хүн алдаа бага гаргадаг.

20. Хүмүүс шударга шулуун байснаар амьд явах жамтай. Хэрэв хууран мэхлэгч этгээд амьд байж, болж бүтээд байгаа бол энэ нь санамсаргvй хэрэг.

21. Дундаж хүнээс дээшээ гарсан хүнтэй дээд юмны тухай ярьж болно. Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгүй.

22. Хүмүүс зан авираа засаж сайжруулахгvй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгvй, бас үүргээ мэдэж буй атлаа түүнээ биелүүлж гэм согогоо хаяж гээх чадваргүйг хараад би гасалж гунихрах юм даа.

23. Төгөлдөр мэргэн хүнтэй учирна гэж бодохоо би бүүр больсон. Буянтай сайхан хүнтэй уулзвал л болох нь тэр бололтой.

24. Хүн яахаараа дөр жолоогүй хэнэггүй, vг сүггvй худалч, ичих нүүргvй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггүй юм.

25. Анхааруулан хэлсэн зvй ёсны сануулгыг хүлээж авахгүй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгүй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггүй, утга учрыг нь олоогүй байж баярлачихдаг хүмүүст би тусалж чадахгүй.

26. Мэдэж буй хүн эргэлздэггүй.

Хүнлэг хүн сэтгэл чилдэггүй.

Зоригтой хүн айж эмээдэггүй.

27. Буянтай сайн хvн бол хүнд байгаа бvх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгүй жижиг хүн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.

28. Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггүйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгүй

29. Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон үүсдэггүй.

30. Шударга ёсны тухай ярихгүйгээр бүтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!

31. Ухаантай сийрэг хvн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангүй хэмээн харуусан гомдолдоггүй юм.

32. Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггvй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бvхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг.

33. Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй.

34. Зам адилгүй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггүй.

35. Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.

36. Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нүүр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой.

37. Ухаантай сийрэг хүн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хүчтэй буй идэр насандаа хэрүүл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.

38. Ухаантай сийрэг хүн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй үедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа үедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангүй байна уу, ажил хэрэгтээ зөв зүйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хилэгнэж буй бол муу үр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог.

39. Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч үл өөрчлөгдмү.

40. Цуурхал тарааж буй хүн сайн үйлийг гээсэн байдаг.

41. Шальгүй муу хүнтэй хамт эзэнд зүтгэж хэрхэн болох билээ? Шальгүй муу хүн бол зорилгодоо хараахан хүрээгvй байхдаа зөвхөн түүндээ л хүрэх гэж зовж шаналан зүтгэдэг. Зорьсондоо хүрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгүй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг.

42. Шальгүй жижиг хүн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.

Орчуулсан: Б.Даш-Ёндон

Софи хот, 2004 он

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗОЧИН

      (66.181.178.143) 2018-10-07 11:09
      • 0
      • 1

      Үг хэл болхи муу, хэл найруулга гэж нойл орчуулга байна. Үүнээс сайн орчуулга бий.Дэндүү муу орчуулга

      Хариулах