Окинавагийн хар салхинд 40 тонны хүнд, 25 метр өндөр Бурханы хөшөө унажээ

Twitter Print
2018 оны 10-р сар 06-нд 18:57 цагт
Мэдээний зураг,

Арван сар гарангуут буюу энэ сарын эхний өдөр Kong-rey хэмээх хар салхины хурд аюулын 5-р зэрэгт хүрч Японы Окинава болон Рюкю арлыг дайран Солонгосын хойгт болон Японы эх газарт хүрч багагүй хохирол учруулсан билээ. 

Окинава арлын цэргийн Кадена онгоцны буудал 50-70 км цагийн хурдтай хар салхинд нэрвэгдсэн юм. Токашики хүрэхдээ уг хар салхины хурд 90 км цагт хүрсэн аж. Улмаар Окинава аралд 11 инч бороо орсон бол Японы эх газрын 4 бүсд 15 инчийн бороо орсон гэлээ.  

Энэхүү хар салхины улсаас 3 хүн нас барж, 47 хүн бэртэж гэмтэн, хэдэн зуун олон улсын нисэх онгоц нислэгээ цуцалж, хэдэн сая хүн гэрэл цахилгаангүй болсон юм. Тэрчлэн Окинавад байрлах The Kannon Sama хөшөө буюу 40 тонны хүнд, 25 метр өндөр Бурханы хөшөө унаж гэмтжээ. 

Эх сурвалж: Japan Now

М.Билгүүн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.