Пауэрлифтингийн мастеруудын ДАШТ өндөрлөлөө

Twitter Print
2018 оны 10-р сар 06-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

Пауэрлифтингийн мастеруудын 36 дахь удаагийн ДАШТ Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Пауэрлифтингийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээн энэ сарын 1-6-ны өдрүүдэд амжилттай болж хаалтаа хийлээ.  

МПНХ-ноос өөрийн эх орондоо буюу Ази тивд анх удаа мастеруудын ДАШТ-ийг хүлээн авч зохион байгуулаад дүнгээ гаргалаа. Мастеруудын ДАШТ-д 27 орны тамирчин, дасгалжуулагч албаны гээд нийт 331 тамирчин өрсөлдсөн.

Харин манай улсаас 27 тамирчин оролцож хүч бяраа үзлээ. Монголын баг тамирчид нийтдээ 40 орчим медалийг хүртлээ.

АНУ-ын иргэн, Пауэрлифтингийн ДАШТ-ийг зөвхөн хөтөлдөг Жино энэ тэмцээнийг урилгаар хөтлөн явууллаа. Тэрбээр 1988 оноос хойш зөвхөн пауэрлифтингийн ДАШТ-ийг хөтлөн явуулж байгаа туршлагатай хөтлөгч юм. Энэ удаагийн тэмцээн 40-49, 50-59, 60-69, 70-аас дээш гэсэн 4 насны ангиллаар тус бүр 8 жингээр аваргуудаа тодрууллаа.

Энэ он гарсаар Монголын пауэрлифтингийн баг тамирчид 20 гаруй медалийг ДАШТ, залуучуудын ДАШТ, Ази тивийн АШТ-ээс хүртээд байна. Пауэрлифтинг нь штангтай суулт, хэвтээ түлхэлт, газраас штангтай таталт гэсэн 3 төрөл байдаг. Хүний үндсэн гол хүчний 3 төрөл дээр тулгуурласан спортын төрөл юм. Пауэрлифтинг нь дотроо хэрэглэлтэй, хэрэглэлгүй гэсэн төрөлтөй. Хэрэглэлтэй нь хүнд жингийн буюу даацын штангийг авахын тулд зориулагдсан хамгаалалтын буюу бэртэл гэмтлээс хамгаалсан цамцтай, суултын трико эдгээр хувцас нь тамирчин хүнийг бэртэл гэмтлээс хамгаалдаг.

ОУХМ Батаагийн Чимэдцэрэн ДАШТ-ий хэрэглэлтэй төрөлд рекорд тогтоогоод дэлхийн аварга болсон. Харин МУГТ Э.Содномпилжээ хэрэглэлгүй төрөлд хэвтээ шахалтаар Финланд улсад Дэлхийн АШТ-ээс 2 алтан медаль хүртсэн бөгөөд хоёр ч рекорд тогтоосон юм. Пауэрлифтингийн мастеруудын ДАШТ-ийг МNС телевиз 5, 6-ны өдрүүдэд шууд дамжуулан үзүүллээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.