Хятадтай хийж буй худалдааны дайн Америкийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэлээ

Twitter Print
2018 оны 10-р сар 06-нд 18:19 цагт
Мэдээний зураг,

10-р сарын 4-нд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Пенси зөвлөхүүдэд хандан Хятад улсыг Америкийн дотоод хэрэг, сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна үндэслэлгүйгээр гүтгэлээ хэмээн Хятадын ГХЯ эрс эсэргүүцлээ илэрхийлжээ. 

Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Помпeo энэ сарын 8-нд Хятадад айлчилж, хоёр тал Хятад Америкийн  харилцаа түүнчлэн харилцан сонирхож буй олон улс бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцоно. Нэг талаар өндөр албан тушаалтныг илгээж айлчлуулан, нөгөө  талаар Хятад улсыг зүйл бүрээр зэмлэн буруушааж буй Америкийн засгийн газрын энэхүү ааш араншин нь олдохгүй "хаврын тэнгэр" шиг хуйсганасан харилцаа, арга барилд хүмүүс цочирдохоо больжээ. Өнгөрсөн хагас жилийн туршин  Хятад Америкийн худалдааны маргаанд Америк иймэрхүү башир аргаар эхлээд “цохилт" өгөх замаар яриа хэлэлцээг нааштайгаар эргүүлэх арга замаар эдийн засгийн их ашгийг олж, дотоодын хөрөнгөө  нэмэгдүүлэхээр оролдсоор ирсэн урдах арга барил мөн давтагдаж буй юм. 

Хятад улсын хувьд бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ямар ч ашиг сонирхол үгүй бөгөөд тийм зүйлээр оролдох цаг зав ч алга. Нэгд, Хятад улс олон жилийн турш харилцан дотоод хэрэгт оролцохгүй гадаад бодлогын зарчмыг баримталсаар ирсэн юм. Хоёрт, Хятад улсад өдгөө 30 гаруй  сая хүн ядуурлаас ангижраагүй, мөн улс орноо хөгжүүлэх олон зорилтоо хэрэгжүүлэх зав чөлөөгүй ажиллаж байна. Америкийн  үндэсний нутагт дэвсгэрийн аюулгүй байдлын яамны сайд Нелсон хэлэхдээ, өдгөө  2018 оны Америкийн дунд хугацааны сонгуулийн үр дүнг Хятад улс эвдэхийг оролдсон гэх мэдээлэл үндэслэх баримтгүй байна гэв. Америкийн CNN, Ройтер агентлаг зэрэг Америк хийгээд олон улсын хэвлэл  мэдээллийн хэрэгсэл ч Америкийн талын зэмлэл нь ямар ч үндэс баримтгүй гэв. Хятадын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, чухам хэн нь бусад орны бүрэн эрхэнд  халдаж, дотоод хэрэгт оролцон, бусад орны ашиг сонирхлыг хохироож буйг Олон  улсын хамтын нийгэмлэг тодорхой мэдэж байна гэлээ.

Трампын засгийн газар ажилласнаас хойш Хятад Америкийн худалдааны маргаан тасралтгүй гарч буй  хэдий ч 2017 онд Хятад Америкийн худалдааны хэмжээ 583.7 тэрбум ам долларт хүрч,  1979 онд хоёр орон дипломат харилцаа тогтоох үеийн 233 дахинд хүрсэн юм. Үүний  зэрэгцээ Хятад Америк Аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхлэх орон болсны хувьд  терроризмын эсрэг, интернет, сансар, дайн үймээнийг зохицуулах асуудлаар хамтран  ажиллах асар их орон зайтай юм. Ялангуяа Хятад Америк дипломат харилцаа  тогтоосон 40 шахам жилийн турш, хоёр орны иргэдийн солилцооны үндэс суурь гүн  зузаан байж, эдгээр нь Хятад Америкийн харилцааг эрүүл тогтвортой замналаар  замнуулах хүчтэй баталгаа болж байна.

Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийн үйл  хэргийн захирал асан, Броокинс институтийн ахлах судлаач Жеффри Бадер саяхан  ярилцлага өгөхдөө уг институтийн гаргасан Хятад Америкийн харилцааны тайлангаас  иш татаж сэрэмжлүүлж хэлэхдээ, Трампын засгийн газар дур зоргоороо явж, Хятад  улстай хамтран ажиллах хөгжлийн харилцаанаас салахад хүрвэл Америкад сөрөг нөлөө  үзүүлнэ гэв.

Америкийн засгийн газар Хятадад хэрэгжүүлэх бодлогод хэрхэн өөрчлөлт оруулсан ч Хятадын бодлого нь хэлбэрэлтгүй юм. Тухайлбал  мөргөлдөхгүй эсэргүүцэлдэхгүй, бие биеэ хүндэтгэж, хамтран ажиллаж хамтдаа ашиг  хүртэнэ. Америкийн засгийн газар ахмад улс төрчдийн санал санаачилгыг сонсох  ёстой, дэлхийн тэргүүний том орон болсны хувьд бусдыг ойлгож, бусдын саналыг  авч, бусад орныг хүндэтгэн байж, “жинхэнэ” агуу их болж чадна. 

Эх сурвалж: Хятадын Олон улсын радио

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.