Монголчууд авлигад дасчээ

Twitter Print
2018 оны 10-р сар 06-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

-Ард түмэн нь өөрсдөө авлигатай тэнцжээ-

Нэгэн сургуулийн захирал хүүхэд сургуульдаа оруулж өгнө гэж мөнгө аваад газар дээрээ баригдаж. Энэ мэдээг сонссон хүмүүс "За яахав дээ, тэртээ тэргүй сургууль хүрэлцэхгүй байгаа. Хүүхдээ сайн сургуульд өгөх гээд л хөөрхий аав аргаа бараад явсан байлгүй. Тэр том авлигачдаа л барь..." гэж өмөөрөх янзтай. Янзтай ч гэж өмөөрөөд эхэлчихэж.

Хэрэв Японд ийм явдал болсон бол тэр сургуульд хүүхдээ сургадаг бүх эцэг эх жагсах байлаа. Сургуулийн захирал нь авилга авч үлгэрлэн үзүүлж байхад тэр сургуульд сурч буй сурагчид ямар үлгэр жишээ авах вэ гээд нийгмийн доргиосон хэлэлцүүлэг өрнөх байлаа. Харин Монголд жирийн иргэд нь авлига авсан өгсөн хоёрыг өмөөрч байх юм.

Уг нь нэгдүгээр дүрэм бол авлига өгч болохгүй. Хоёрдугаар дүрэм авлига авч болохгүй. Энэ хоёрын үр дүнд шударга ёс тогтох ёстой. Шударга ёс тогтвол улс орон хөгжинө. Харин манайд л эсрэгээрээ.

Ерөнхий сайд асан С.Баярыг барьж хорьлоо. "Яадгийм... Баяр авлига авсан ч гэсэн Оюутолгой хөдлөж татвараар нь та нарыг тэжээж байгаа. Оюутолгойд 14 мянган ажилчин ажиллаж байна. Тэр хүмүүст хэн цалин өгч чадах байсан юм бэ" гэж өмөөрнө. Уг нь Оюутолгойн гэрээг шударга байгуулчихсан 14 мянга биш 30, 40 бүр 50 мянган хүн ч ажлын байртай болох байлаа. Сангийн сайд асан Баярцогтыг хорьлоо. "Аа яадгийм Баярцогт шиг боловсролтой залуу дахиж Монголын төрд олдохгүй. Баярцогт шиг гоё англи хэлтэй хүн байхгүй. Оюутолгойн гэрээг байгуулсан Баярцогт байгуулаагүй бол монголчууд өлсөж үхэх байлаа" гэх.

Тиймээ, монголчууд өлөн зэлмэн амьдарч байгаа нь үнэн. Оюутолгойн мөнгө манай улсын эдийн засагт шол хийн дусагнаж байгаа нь ч үнэн. Хэрэв энэ гэрээг шударга байгуулсан бол дусагнах биш асгарч, өлөн зэлмэн биш халгиж цалиган амьдрах байв. Авлига гэж үүнийг л хэлдэг. Та бүхний хүртэж байгаагаас хэд дахин илүү нь авлигачдын халаасанд орж хөөрхий түмэн олон шавхрууг нь долоож буй.

Сургуулийн захирлын авлига жижигийн хувьд энэ хүмүүсийн хажууд үнэхээр жижиг. Гэхдээ улс орны ирээдүй болсон хүүхдүүдэд эрдэм ном заадаг өргөөний захирал авлига авч байгаа нь харин томоос том асуудал мөн.

Бас хүүхдээ сайн сургуульд сургаж сайн хүн болгох гэж хичээсэн эцэг авлигаар энэ замыг хүүхддээ олгож байгаа нь бүүр том эмгэнэл. Ай монголчууд бид авлигад дасчээ. Бүр хайртай болж дээ авилгад. АТГ биш ард түмэн нь өөрсдөө авлигатай тэмцэх биш тэнцжээ. 

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.240) 2018-10-07 14:42
      • 0
      • 0

      Ard tumen yaj amidrahaa oorsdoo l shiiddeg. Iim tiim gej gomdolloh erh baihgui ee.

      Хариулах

    • Зояин

      (182.160.37.143) 2018-10-06 17:43
      • 0
      • 0

      Авилгалд дассаан. Төрөхөд цэцэрлэг сургуульд ороход төгсөхөд ажилтай болоход ... гээд бүгд л авилгал нийтээрээ мэднэ. Япон Германаас хуульч урьж ажиллуулах хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (194.230.155.185) 2018-10-06 14:41
      • 0
      • 0

      Dasfahaa dasaad huuli durem togtoltsoo bolson dog. 1 dugeer surguul i bol olon jil togson avlgal sh de neg sar suulgaad torgoh yu ch bish .

      Хариулах