Эрин эмнэлэг элэгний хатуурлыг зэргийг тогтоох шинжилгээнд сүүлийн үеийн дэвшилтэт Ultrasound Shear Wave Elastography-ийг ашиглаж байна

Twitter Print
2018 оны 10-р сар 14-нд 15:04 цагт
Мэдээний зураг,

Элэгний хатуурлыг зэргийг тогтоох Ultrasound  Shear Wave Elastography  шинжилгээ

Элэгний хатуурлын фиброзын зэргийг тогтоох нь элэгний архаг өвчнүүдийн цаашдын явц, эмчилгээний менежмент, төлөвлөгөө боловсруулахад маш чухал нөлөөтэй юм.

Элэгний В, С вирусийн архаг гепатитийн хувьд вирусийн эсрэг эмчилгээний  үр дүн, түүний  элгэнд нөлөөлөх нөлөөлөл зэргийг урьдчилан тооцоолоход элэгний хатуурлын зэргийг тогтоож мэдсэн байх нь маш чухал ач холбогдолтой ба зайлшгүй шаардлагатай байдаг.

Саяхан болтол дэлхий дахинаа элэгний хатуурлын зэргийг тогтоохдоо элэг рүү шууд хатгаж авсан эдэнд гистологийн шинжилгээ хийх аргыг алтан стандарт болгодог байсан бөгөөд энэ арга нь хүндрэл өгөх боломжтой, ажилбар ихтэй, өртөг өндөр, өвчтөн болгонд хийх тохиромжгүй, өвчний болон эмчилгээний үр дүнг тооцохоор олон дахин хийх боломжгүй зэрэг олон талын сул талтай байсан юм.

Дараагийн шатанд 2003 оноос дэлхий дахинд Fibroscan  буюу TE-Transient Elastography арга бий болж элэгний хатуурлын зэргийг тогтоох  шинжилгээний аргыг өөр түвшинд авчирсан юм. Нэг үгээр хэлбэл хүндрэл багатай, давтан хийх боломжтой, ажилбар багатай, өртөг  багатай арга юм.

Манай Монгол улсын хэмжээнд зарим эмнэлгүүдэд хэрэглэж буй Fibroscan  буюу TE Transient Elastography нь сүүлийн жилүүдэд Монголд хэрэглэгдэж байгаа ганцхан хатуурлын зэрэг тогтоох арга болж байв. Энэ шинжилгээний арга нь ололттой тал байвч мөн л тарган  буюу биеийн жингийн индекс ихтэй хүмүүс, их туранхай хавирга хоорондын зай багатай хүмүүст хийхэд хүндрэлтэй, хатуурлын фиброзын хөнгөн үе шатыг тогтооход учир дутагдалтай, элэгний өөхлөлт ихтэй болон хэвлийд усжилттай хүмүүст шинжилгээ хийх боломжгүй, элэгний ойр орчмын эдүүдийг харьцуулж шинжилгээ хиих байрлалыг сонгож авах боломжгүй гэх мэт сул талтай арга байв.           

Өнөөдрийн ЭХО шинжилгээний  техникийн хөгжил нь элэгний хатуурлын зэргийг тодорхойлох аргыг  эмчилгээний өмнө болон хойно эмчилгээний үед ч хийх боломжтой, хүний биед хоргүй, хямд төсөр, тарган туранхай хүмүүсийг техникийн чадвараар тохируулан үнэлэх боломжтой, ойр орчмын элэгний эд эсүүдтэй харьцуулан шинжилгээ хийх газраа сонгох боломжтой, хичнээн ч удаа давтаж болох, хатуурлын хөнгөн зэргүүдийг үнэлэх боломжтой, элэгний архаг өвчнүүдийн ямарч тохиолдолд  хатуурлыг тогтоох боломжтой орчин үеийн хамгийн дэвшилтэт технологи болох Эхо - Shear Wave Elastography шинжилгээний аргыг дэлхий дахинаа нэвтрүүлснээр энэ шинжилгээний аргыг хөгжлийн маш өндөр хэмжээнд хүргээд практикт хэрэглэгдэж эхлээд удаагүй байна.

Эрин эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт  технологи болох Philips фирмийн ЭХО-нд суурилсан  Shear Wave Elastography -ийн шинжилгээг хийж үйлчлэхэд бэлэн болжээ. Oдоогоор манай улсад энэ аргаар хатуурлын зэрэг тогтоох ЭХО аппаратууд тийм ч олон биш байгаа нь уг төхөөрөмж нь өртөг өндөртэй байгаатай холбоотой бөгөөд энэ шинжилгээний аргын ач холбогдол ашигтай талыг зүйрлэшгүй юм.

     Манай хамт олон Philips фирмийн ЭХО- Shear Wave Elastography-ийн аргаар:

  • Архины гаралтай элэгний хатуурал

  • Элэгний өөхжилттэй холбоотой хатуурал

  • В болон С вирусийн гаралтай элэгний архаг өвчнүүдийн хатуурлын зэрэг тогтоох шинжилгээг хийж байна.

Элэгний хатуурлын зэрэг тогтоох шинжилгээнд ямар хүмүүс хамрагдах вэ?

1. Элэгний В, С, Д вирусийн халдвартай хүмүүс

2. Элэгний В, С вирусийн эмчилгээнд орохоор төлөвлөж байгаа хүмүүс

3. Элэгний В, С вирусийн эмчилгээний дараа  үр дүнг харьцуулан дүгнэх зорилгоор

4. Архины гаралтай элэгний архаг үрэвсэлтэй хүмүүс

5. Архины бус гаралтай элэгний архаг үрэвсэлтэй хүмүүс

6. Элэгний өөхлөлт ихтэй хүмүүс

Шинжилгээнд орохдоо юуг анхаарах вэ?

1.    8-12 цаг өлөн байх

2.    Элэгний хурц үрэвсэлгүй  АСАТ АЛАТ хэмжээ хэт өндөр биш байх

3.    Архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх

4.    Шинжилгээ эхлэхээс өмнө 30 минут тайван суусан байх шаардлагатай.

Шинжилгээний үргэлжлэх  хугацаа 30-40 минут.

"Эрин" клиник эмнэлэг

Хаяг: Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 37-2 тоот, Бөхийн өргөөний баруун урд талд

Холбоо барих утас: 99996500, 98805555, 88052808, 463900

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-17:00

Байршил: Эрин эмнэлэг 1-р давхарт 103 тоот.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ккк

      (202.126.89.13) 2018-10-07 23:12
      • 0
      • 0

      яагаад бүрэн мэдээлэл өгч болдоггүй юм бол үнэ өртөг хэд вэ гэх гол юмаа бичих тийм хэцүү гэж үү ярьж хөөрч байгаад хийдэг юм болуу

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.86) 2018-10-11 09:37
      • 0
      • 0

      Utsaar ni zalgaal asuuchix ym bishuu

      Хариулах