Ээжийн хэлсэн инээдтэй сургаалиуд гэнэ...

Twitter Print
2018 оны 10-р сар 12-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

Энэ бол уйлах, инээхийн завсраар үргэлж талархан санаж байх үгнүүд. Ийм сургаалийг ээжээс өөр хэн ч хэлэх вэ дээ? 

 

-Ээж маань бусдын хөдөлмөрийг хүндэлж байхыг заасан:

«Та хоёр зодолдож хэрэлдмээр байгаа бол гадаа гар, наад шалыг чинь би дөнгөж сая угаачихаад байна»

-Ээж намайг бурханд мөргүүлж сургасан:

«Энэ муухай толбо арилаасай л гэж залбир!»

-Бас логиктой сэтгэхийг заасан:

«Яагаад гэх юм байхгүй, яагаад гэвэл би хэлж байна!»

-Аливаа зүйлийн хор уршгийг бодож байхыг заасан:

«Орилохоо болихгүй бол, алган боов амсуулна шүү!»

-Ээж маань шалтгаан-үр дагаврын уялдааг анх ойлгуулсан:

«Цонхоор шагайж байж уначихвал дэлгүүр лүү дагуулж явахгүй шүү!»

-Боломжгүй зүйлийг хийлгэж сургасан:

«Наад амаа хамхиад хоолоо ид!»

-Ээж маань надад тэсвэр, тэвчээр суулгасан:

«Идэж дуусахаас нааш ширээний араас босохгүй шүү!»

-Ирээдүйг эрэлхэгээр угтахад сургасан:

«За гайгүй ээ, гэртээ очиж байгаад чамайг даа...»

-Өөрийгөө анагаах шидийг заасан:

«Сөлөр хараад байвал тэр чигтээ тогтчихдог юм»

-Маш уян хатан байхад сургасан:

«Хар, наад шилэн хүзүү чинь хав халтар байна!»

-Зайнаас мэдрэх увидаст сургасан:

«Зузаан цамцаа өмс, даарч байгааг чинь би мэдэж байна!»

-Өндөр болгох эрдмийг заасан:

«Ногоо идэхгүй бол өсдөггүй юм»

-Надад генетикийн үндсийг заасан:

«Аавынхаа аль мууг дуурайх юм даа!»

-Биеэ зөв авч явахыг заасан:

«Эцэг шигээ аашлахаа боль!»

-Байж болшгүй юманд итгэхийг сургасан:

«Би чамайг нэвт шувт харж байна шүү»

-Бүх юмыг эерэгээр харахыг заасан:

«Гэр гэж нохойн хороо!»

-Цэцэн ухааны эх үүсвэрийг мэдрүүлсэн:

«Зүгээр л миний хэлснийг дага, дараа нь хараарай!»

-Аливааг бодитоор хүлээн авахад сургасан:

«Юмыг битгий хэтрүүлж бай гэж би чамд мянган удаа хэлсэн дээ!»

-Бусдад атаархахгүй байхыг заасан:

«Чи бол сайн аав ээжийн хажууд жаргаж байгаа хүн, ингэж чадахгүй байгаа хүүхдүүд дэлхий дээр хэдэн саяараа бий! 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.