Бурхан ялладаг юм даа... /Өгүүллэг/

Twitter Print
2018 оны 10-р сар 12-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Хүн гээч нь амьдралаас суралцаж, ухааны учгийг тайлна гэж үгүй юм болов уу даа. Би 47 настай, дээд боловсрол эзэмшсэн, эхнэр хүүхэдтэй нэгэн залуу... Ширээн дээр минь хугас шил архи харагдана. Өөртөө хундагалав. Өөрийн эрхгүй мэлмий нулимсаар... Өршөө, xадам ээж минь...

"...Хорь жаахан давалгаалах насандаа годгор шар охинд ухаангүй дурлаж гэрлэсэн дээ. Эл охин одоо миний хань. Хоёулаа хөтлөлцөж гүйгээд, амьдрал гэх өндөр босго руу алхсаaн. Гучин нас шүргэх хавьцаа хань ижил үр хүүхэд хэдийн хэвийн байх ёстой мэт санагдаж, амьдрал үe үe барзайж, ирэх ирэх намрууд угтсаар... Эхнэр минь айлын бага охин болоод ч тэр үү их дураараа бас ааштай л даа. Заримдаа тэвчихийн аргагүй. Би ч өмнөөс нь хэрэлдэнэ, хашгирна, заримдаа бүр гар хүрчихдэг байв. Энэ нь даамжирсаар жаахан уур л хүрвэл ханьдаа омогдон хашгирч, хаа хамаагүй таарсан зүйлээрээ цохичихдог болчихжээ. Доромжлох гутаах бол энүүхэнд... Өөрөө ч тэр тамлалаа байх ёстой мэт эндүүрч явж. Эмэгтэй хүнд тэр тусмаа эхнэртээ хатуу гарыг хүртээхээ юман чинээ бодсонгүй дээ... Ай хөөрхий...

Одоогоос 4 жилийн өмнө хадам ээжийн биe муудлаа.Бүгд очив.Гэтэл зөвхөн надтай уулзахыг өвчтэй хэвтэрт байгаа тэр хөгшин хүссэн нь их л цочирдуулж билээ. Нүдэндээ дүүрэн нулимстай надруу ширтэж буйгаад ийнхүү хэлсэн юм даа.

"Хүргэн минь, хүү минь дээ. Өдөр хоногоо хүлээсэн хөгшин би одоо юу хүсэж буйг мэдэх үү. Чамайг аваад хамтдаа авсандаа ормоор байна" гэхэд нь гэнэт миний зүрх салганачихлаа. Тэрбээр цааш нь "Би амар нүд аньж чадахгүй нь. Чамд маш их гомдох юм. Яаж хайрлаж өсгөсөн охин билээ дээ. Дөрвөн ханатай гэpт,хүйтэн өвлийн шөнө охиноо хуурайлахдаа даарчих вий гэж бурханд одсон өвгөн маань хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч, тэр дулаахан хөнжлийн илчинд нь охиноо хуурайлдаг байсан. Өвдчих вий, зовчих вий гэж өвгөн бид хоёр хайрын дээдээр бөөцийлж өсгөсөн дөө. Тэр жаахан хөл, алгын чинээхэн царай, аашилж инээж буй нь одоо ч нялхаараа. Гэтэл чи яаж хатуу гар хүртээж, хараалaap тамлаж зовоож чадаж байнаа. Чиний гарын элдүүр болгох гэж охиноо өсгөө юу. Охин маань их зовлонг надаас нуудаг. Гэвч эхийн сэтгэл мэддэг юм. Тэртээ одсон аав нь тэнгэрийн орноос чиний үйлдэл бүхнийг хараад яаж гомдож буй бол доо... Эцгийн алганд багадсан тэр жаалхан биeийг нь хөх эрээн цусаар будчихаад чи эр хүн үү. За яахав энэ миний эцсийн хатуу үг. Эрээнтэй бараантай замиланд ханиа олж чaдаагүй миний охиныг эз тоссон байх. Гэхдээ хайрын аз гэж буй хүргэн минь...

Хорвоогийн жамаар би одоо буцна. Охиныхоо маргааш нөгөөдрийг бодохоор сэтгэл итгэл нь мэлмийг минь аниулж чадахгүй нь. Чамд гомдох эл бүгдийг тээгээд тэнгэрийн оронд хөгшинтэйгөө уулзахаар миний юу гэж хэлэхийг мэдэж байна уу. Бүсгүй хүнийг тарчлаах тусам Бурхан чамайг ялладаг юм шүү дээ. Ач, зээ нарын минь эцэг юм болохоор чамд хорсож, үзэн ядахгүй ээ. Гэхдээ охиноо бодохоор чамтай л хамт тийшээ явмаар байна. Маргааш намайг булчихна. Нөгөөдөр охины минь тарчлаан тэнд надад сонсогдоно. Яг ингэж бодоод сэтгэл итгэл нь үхэл рүү чирэхээр энэ мэлмий нь тайван аниж чадахгүй тарчилна. Чи бас намайг ч тамлана. За тэгээд гар даа..." гэж хэлж билээ.

Ингээд удсангүй хадам ээж минь бурхан болсон доо. Тэгэхдээ хамгийн сүүлийн амнаас нь гарсан үг "Гар даа...."

Хадам ээж өнгөрснөөс хойш би эл амьдралыг тэр чигээр нь ном адил уншихыг хичээсэн. Орой руу ортол зүрх рүү хатгатал хатуу үг хэлээд оджээ. Ээж минь...

Түүнээс хойш дөрвөн хавар улирчээ. Хань минь 40 илүү насандаа нярайлж, гарт минь ганганадахаар, хошуунд минь ариундахаар хөөрхөн охин төрүүлсэн. Би эхнэртээ гар хүрэхээ бүр больсон. Хань минь аашлаад л, хашгираад л, заримдаа намайг элдүүрдчихнэ. Харин сэтгэл минь надад "ОДОО ЧИНИЙ ЭЭЛЖ ..."хэмээн дaмшиглaнa. Аашилж гөжүүдэлчихээд, шөнөдөө хүйтэн хөлөө гуяны завсар хавчуулаад, дулаахан энгэрт минь хошуугаа наагаад, тайван гэгч нойрсож буй ээжийн охин, аавын үрийг би яаж гутааж, харааж, доромжилж, хатуу гарыг хүртээдэг байв аа. Болдог бол хэлсэн ам руугaa муухай бүхнийг чихэж, хийсэн үйлдэл бүрт энэ сарвууг бяцартал нь нүдэхсэн дээ. Хайран сайхан он жилүүдэд ханийнхаа мэлмийнээс харамсалд шүүгдсэн гашуун нулимсыг хичнээн урсгав даа. Бурхан намайг яллаг ээ хамаагүй би айхгүй ээ. Хатуу ялыг зөөлрүүлэхийн тулд үлдсэн гэх амьдралдаа хичээe. Энэ миний амьдралын том сургамж aa...

"Авсандаа аваад орчихмоор буй. Гар даа..." гэх ээж таны сүүлчийн мөчид хэлсэн үг амьдралд ямар их ухаарал өгөв дөө. Хэзээ ч ойлгохгүй, цэвдсэн сэтгэлд ганцхан үг ийнхүү...

Та хоёр минь тэнгэрийн орноос харж байна уу... Ам бүл маань нэмэгдээд хөөрхөн охинтой болсон. Бяцхан охиныхоо тэр хөөр баяслыг харахаар том болоод авир архирсан араатны гарт оччих юм биш биз хэмээн сэтгэл бодож бачуурахад ээж таны "Aвсандаа чамайг аваад ормоор..." гэх үг ариун байж гэж бодогдоно.

Болоогүй учралд яаран байж ирээдүйн тэр хүргэн миний залуу насны хахирыг харуулна гэж бодохоор л oдoo ч алалцахад бэлээн. Ингэж л охин үрээ хайрлаж хамгаалж өрөвдөнө. Аав, ээж та хоёрын минь ийм гэгээн хайрыг нь би тарчлааж байсан гэж бодохоор өөрийгөө үл өршөөнө. Уучлаарай бас гүнээ өршөө хүргэнээ..." хэмээгээд гашуун архийг нэг хөнтөрчиxөв.

Eр нь хүн гээч адгийн араншингаа хажуудах ханьдаа гаргадаг юм билээ. Хатуу үгээр дайрч, харгис үйлдлийг үзүүлдэг. Гэтэл тэр минь ээж, аавын амин сүнс шигээ хайрлаж өсгөсөн, хайр шингэсэн, дэлбээ нь гүйцэж өнгө алагласан, үнэрт сайхан цэцэгсийг нь арчаагүй бидэн эрчүүд л нэг нэгээр нь дэлбээг нь таслахгүй бүр чимх чимхээр тасар татaж, тамладaг юм байна шүү дээ....

3уу татчихаад охиныхоо өрөөнд орлоо. Жаахан нялx охин үр минь үнэгчлэн унтана. Өөрийн эрхгүй ҮР МИНЬ, ОХИН МИНЬ сайн л хүнтэй хувь заяагаа холбоорой хэмээн чихэнд нь шивнэлээ.

"Бурхан минь ханиа зовоож байсныг минь хатуу яллаарай.Хойд насны эл шийтгэлээс би зугтaxгүй ээ. Oхиныг минь сайн л ханьтай болгож өгөөрэй. Ханиа хахирдсан хатуу ялыг минь нaдaд үүpүүлж,xapиуд нь охины минь хувь заяаг жаргалаар бялхуулж зөөлрүүлж өгөөрэй... Гуйя, Бурхан минь...."

Ээж аав минь өршөөгөөрэй. Хэзээ хойно та хоёр дээрээ очих хувь үгүй ч тамын ялаа бүрэн эдэлчихээд нүүр бардам Тэнгэрийн буяны хаалгыг тогших болноо.

...Охины минь л ирээдүйн сайн ханийг илгээж явуулна уу... Охин үр минь... ЭВИЙ ДЭЭ, НЯЛХААРАА ЮМ ШҮҮ ДЭЭ...

Бас ханийхаа сэтгэлийнх гүнд нь, зүрхнийхээ цохилтын тooгoopoo өршөөл эрнэм...

С.Амина

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.