Харумафүжи Д.Бямбадоржоос 24.13 сая иен буюу 211 мянган ам.доллар нэхэмжилжээ

Twitter Print
2018 оны 10-р сар 05-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн сүмогийн бөх Таканоива А.Баасандорж Их аварга асан, зодог тайлаад удаагүй байгаа Хурмафүжи Д.Бямбадоржийг шүүхэд өгчээ. Тэрээр Токиогийн тойргийн шүүхэд өчигдөр өргөдлөө аваачиж өгсөн байна. Asahi.com цахим хуудсанд энэ талаар мэдээлжээ.   

Харумафүжи Д.Бямбадорж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ А.Баасандоржийг зодож танхайрсан бөгөөд энэ үйлдлийнхээ улмаас зодог тайлахад хүрсэн билээ.

Энэхүү хоёр монгол бөхийн зэрлэг танхай үйлдлээс болж өөр нэгэн маш харамсалтай үйл явдал болсон нь Японы сүмогийн холбоо 2018 оны 10-р сарын 1-ний өдөр яаралтай ээжит бус хуралдаан зарлаж Таканохана ояакатагийн ажлаа өгөх өргөдөлтэй холбоотой асуудлаар хуралдаж тус дэвжээг татан буулгах, Такано ояакатагийн дэвжээний нийт бөхчүүдийг Чигано Үра дэвжээнд шилжүүлэх шийдвэрээ танилцуулсан явдал юм.

 

Түүний аав 1982 онд анх үүсгэн байгуулсан тус дэвжээ өдгөөг хүртэл амжилт ялалтаар дүүрэн байсан хэдий ч жилийн өмнөөс Харүмафүжи сангийн асуудлаас болж сумогийн холбоотой үл ойлголцох байдал улам ихсэж, цаашид хамтарч ажиллахад нэн хүндрэлтэй учир ийм шийдвэр гаргасан байна. Сүмогийн холбооноос гаргасан санал асуулгаар эхний 3-т багтаж байсан Таканохана 88-р байрт жагсаж, таван эрэмбээр буурсан нь ийм шийдэлд хүргэсэн байж ч болзошгүй.

Ийнхүү сүмогийн ертөнцөд дээд зиндаанд 22 удаа, макүштад 2 удаа түрүүлж байсан аварга Таканохана болон түүний дэвжээ татан буугдсан харамсалтай явдал Монгол аваргын ёс бус танхай үйлдлээс эхтэйг хэн ч үгүйсгэхгүй.

Ингээд дараагийн үйл явдал нь Таканоива А.Баасандорж Харумафүжи Д.Бямбадоржийн Зодог тайлах ёслол болж өнгөрсний дараа ийнхүү шүүхэд хандсан байна. Тэрээр Харумафүжи Д.Бямбадоржоос 24.13 сая иен буюу 211 мянган ам.доллар нэхэмжилж байгаа аж. Гэмтлээс болж гарсан эмчилгээний зардал, тэмцээн өнжсөнөөс болсон цалингийн зардал зэргийг үүнд багтаасан гэнэ.

Таканоива А.Баасандоржийн өмгөөлөгчийн хэлснээр бол Харумафүжи Д.Бямбадорж эхлээд асуудлыг шүүхийн бус аргаар шийдье, тохиролцъё гэж байсан ч сүүлдээ тохиролцоогоо үл хэргэсэх болсон тул ийнхүү шүүхэд хандсан байна.  

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.121.84) 2018-10-05 11:02
      • 0
      • 1

      Өөдгүй бөх. Уураа барьж дийлээгүйгээс ийм их хохирол дэвжээндээ хүртэл учруулсан.Эрүүл мэндийг юугаар ч нөхөхгүй. Мөнгөө хурдан төлөх хэрэгтэй. Тэр болтол би лав хэзээ ч хүндлэхгүй.

      Хариулах

    • Уншигч

      (124.158.107.85) 2018-10-05 09:52
      • 1
      • 0

      Ама Бямбадорж аваргыг дүү бөхчүүддээ зааж зөвлөсөн үг хэлж байхад нь сонсохгүй царайлан утсаар яоьж байж уурыг нь хүргэж тэрхүү дуулианыг үүсгэсэн энэ жулдаг яасан өөдгүй, олиггүй шаар вэ. Буруу болоогүй байж, бухын баасаар баасан муу гөлөг вэ.

      Хариулах