Эрин эмнэлэг ходоодны уян дурангийн шинжилгээ хийж байна

Twitter Print
2018 оны 10-р сар 12-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

Ходоодны дурангийн шинжилгээ

Уян дурангаар улаан хоолой, ходоод, дээд гэдсийг дотор талаас нь харж шинжлэх ба эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд эдийн шинжилгээ авдаг, мөн гадны биет авах, ургацаг авах, болон цус тогтоох зэрэг ажилбар хийдэг шинжилгэээний арга юм

Үйлчлүүлэгчийн зүгээс анхаарах зүйлс

Доор дурдсан зөвлөмжүүд нь гарч болзошгүй эрсдлийг багасгахад чухал нөлөөтэй тул эмчдээ бүрэн зөв мэдээлэх хэрэгтэй

  • Тогтмол болон сүүлийн үед ууж байгаа эмийн бодис

  • Ургамлын гаралтай эрүүлжүүлэх бэлдмэл, нэмэлт тэжээл хэрэглэдэг бол эмчдээ тодорхой мэдээлэх

  • Эмийн бодис болон бусад зүйлсэд харшилтай

  • Цусны бүлэгнэлт бууруулах үйлчилгээтэй эм хэрэглэдэг (аспирин, гепарин) бол

  • Зүрхний хавхлагын хиймэл суулгацтай

  • Антибиотик ууж байгаа

  • Чихрийн шижинтэй бол ЭМЧДЭЭ ХЭЛЭЭРЭЙ

Ходоодны дурангийн шинжилгээнд бэлдэх

  • Дурангийн шинжилгээний өмнө 24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм бэлдмэл хэрэглэж болохгүй ба унтуулгатай дурандуулах, ургацаг авхуулах бол гэр бүлийн насанд хүрсэн хүний хамт ирэх хэрэгтэй

  • Дурангийн шинжилгээнд ирэхдээ хоол сойсон байна дор хаяж 8 цагийн өмнөөс хоол хүнсний бүтээгдхүүн идэж уухгүй байх

  • Тамхи татаагүй, бохь зажлаагүй, хумсны лак, уруулын будгийг арилгасан байх

  • Хелико бактерийн уреазын сорил өгөх бол сүүлийн 14 хоног антибиотик, ходоодны шүүрэл дарангуйлах болон висмутын бэлдмэл уугаагүй байх хэрэгтэй

  • Эмийн бодис ходоодны салстыг бүрхэн шинжилгээнд саад учруулдаг тул даралтны, зүрхны гэх мэт эмчийн заалтаар зайлшгүй уух эмийг өглөөний 5 цагийн орчимд 1 балга усаар даруулан ууна

Шинжилгээний явцад салстын өөрчлөлт илэрсэн тохиолдолд

Салстад эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд дурандах явцдаа эмч эдийн шинжилгээ авч лабораторид илгээнэ. Эдийн шинжилгээгээр маш олон өвчнийг оношилдог (үрэвсэл, шарх, хавдар). Ховор тохиолдолд шинжилгээ авсан хэсгээс цус шүүрэх хандлагатай байдаг ийм үед

  • Цус тогтоох тариа хийх

  • Цус алдаж буй хэсгийн судсыг боох, түлэх

  • Цус алдаж буй хэсгийг хавчаараар хавчих зэрэг эмчилгээг дурангаар хийнэ.

Шинжилгээний дараах зөвлөмж

Та дуран ажилбар дуусч тайвшруулах эмийн бодисын үйлчилгээ гартал эмнэлэгт эмч, сувилагчийн хяналтанд байна.

Эмч хэзээнээс эхлэн, ямар зүйл ууж, идэхийг танд тайлбарлан хэлэх ба ихэнх тохиолдолд энгийн хоол хүнс хэрэглэдэг.

Магадгүй танд аюулхайд цанхайх зовиур илэрч болох ба энэ нь дурангийн үед ходоодны ханыг сайн харахын тулд хий шахсанаас үүүсдэг ба богино хугацааны дараа хэвийн байдалдаа ордог.

Давтан үзүүлэх шаардлагатай эсэх, эдийн шинжилгээний хариу хэзээ гарах талаарх мэдээллийг эмчээсээ асууна.

Танд дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай.

  • Хэвлийгээр удаан өвдөх

  • Залгихад хүндрэлтэй байх

  • Халуурах

  • Цээж болон хоолойгоор хатгаж өвдөх

  • Тариа хийсэн хэсэгт 48 цагийн дотор хавдах улайх

Эрин эмнэлэг ходоодны уян дурангийн шинжилгээ хийж байна.

Эрин эмнэлгийн Дурангийн кабинет нь Япон улсын “PENTAX”, фирмийн дурангийн иж бүрдэлээр тоноглогдсон. Дурангийн угаалгад бүрэн автомат угаалгын аппарат ашигладаг.

"Эрин" клиник эмнэлэг

Хаяг: Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 37-2 тоот, Бөхийн өргөөний баруун урд талд

Холбоо барих утас: 88052808, 98805555, 89009878, 463900

Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-15:00

Байршил: Эрин эмнэлэг 2 давхарт 209 тоот.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.121.84) 2018-10-05 08:05
      • 0
      • 2

      Цаг авах шаардлагатай юу, үнэ хэд вэ?

      Хариулах