Хоолоо сайн зажилж идэхийн ач холбогдол

Twitter Print
2018 оны 10-р сар 07-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

Ходоод шүдгүй шүү дээ. Тэгэхээр хоолоо сайн зажилж идэх хэрэгтэй. 

Хүүхэд хоолоо зажилж идсэнээр:

- Эрүү хүчтэй, уруул хацар орчмын булчин чанга болно.

- Хоолны шингэц сайн болно.

- Тархины цусан хангамж сайжирна

- Шүд бэхжинэ

- Таргалалтаас сэргийлнэ

- Ходоодны үйл ажиллагаа сайжирна.

АМТТАНД ДУРЛУУЛАХ АНХНЫ СОНГОЛТЫГ ХҮҮХЭД БИШ ТА ХИЙДЭГ

Ер нь бол хүүхдийг ээжийн гэдсэнд байх үеэс л эрүүл хооллолтондоо анхаарах хэрэгтэй юм.

Чихэр, давс их, газтай бүтээгдэхүүнүүд нь илчэг их тул түүнээс авсан илчлэгийг задлахын тулд хүүхэд сэтгэл санаа бие махбодийн хувьд маш тогтворгүй, анхаарал төвлөрөлтгүй, нойронд муу болдог.

Энэхүү илчлэгээ хөдөлгөөнөөр задалж дийлэхгүй таргалалт үүсдэг, таргалалт ихэсвэл хүүхдийн сэтгэн бодох хурд, аливаа үйлд авхаалж самбаатай байх хандлагад сөргөөр нөлөөлдөг.

Чихэр, шарсан төмс, газтай ундааны замбараагүй хэрэглээнээс хүүхдийн цусанд элсэн чихэрийн хэмжээ ихсэж энэ нь аажмаар хүүхдийн биеийн эсэргүүцэл суларч, ханиад томуу амархан хүрдэг болохоос гадна булчин шөрмөс чилж өвддөг амархан уйлж унжийдаг, тодорхой биш зовиур хэлж гоншигнодог болдог.

Таны түргэн хоолны газар орж "тансаглаж", чихрээр шагнаж "хайрласны" үр дүнд хүүхдүүд хохирсоор байна! Хүнсний хэрэглээндээ УХАМСАРТАЙ хандацгаая, ТОМЧУУДАА.

Г. Төмөрзаяа 

БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.