Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ч.Ганзоригийг нэг сар хорихоор боллоо

Twitter Print
2018 оны 10-р сар 02-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг нэг сарын хугацаагаар цагдан хорих  шийдвэрийг шүүхээс гаргасан талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. 

Прокуророос ирүүлсэн дээрх саналыг хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байна гэж үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн шүүгчийн захирамжаар энэ өдрөөс эхлэн Ч.Ганзоригийг  нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.