Гүнгэрваанд залсан говийн бурхан уу, Өмнөговийн хаан уу?

Twitter Print
2018 оны 10-р сар 02-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Чуулганд сууж байхдаа ганц үг ганхийдэггүй мөртлөө эд баялгийн хэрүүл хийж явдаг ишигний давсаг шиг юмнуудыг сонгогчид нь буцаагаад татдаг хуулийг Бүгд Найрамдах нам боловсруулна.

Энэ нэг юм ямар ч хувиралгүй царайгаар "Олон зуун мянган тонн нүүрс хулгайд алдагдчихжээ" гээд шинжлэх ухаанч биш юм яриад гөлийх юм.

Хэдэн шуналын болъшвикууд орон нутгийн таван толгойг төрийн өмчид авна гэх аргаар мөнгө хийх гээд л энэ нэг зовчихсон амьтныг баадуудаж түлхээд байгаа юм болов уу даа.

Төрд байгаа юмыг задлах гэж л зах зээлийн нийгэмд шилжсэн юм хогийн шүгэлнүүдээ. Иргэн баян бол улс баян, бүгд ижил түвшинд байх эрхтэй гээд ардчиллыг авчирсан хүмүүсийн нэг нь би л дээ. Тэрний хүчинд мэдлэг боловсролтой, гадаад паспорттой, адаглаж л ганзагын наймаа хийж, аж ахуй эрхлэх боломжийг эдэлсэн хүмүүсийн нэг нь энэ Энхболд.

Одоо төвхнөх гэж зүдэрч байгаа улсыг урагшлуулах биш ухраах бодолтой энэ мэт шаарнуудыг хойт Солонгос, Сир, Судан, энэ лалын улсууд руу нэг камер бариулаад сурвалжлаганд явуулбал таарна. 

Өрний уут болоод менежментгүй, илжирсэн хэдэн төрийн өмчит компаниуд дээр Таван толгой бас нэмэгдэх нь л дээ. Төр хамгийн муу менежер гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрчихсөн. Америкийн ТӨК гэж дуулсан уу ер нь. Стратегийн чухал компанийг төр алтан хувьцаа эзэмших эрх байж болно уу гэхээс төрийн өмч нэрээр ээлжилж хогийн шаарнуудаа томилоод бэлгэвч, онгоцны мотор шахаад байх юм бол хэзээ урагшлах юм бэ?

Өмнөговьчууд энэ шог хааныхаа учрыг 2020 онд олоорой.

Бүгд Найрамдах намын дарга Д.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Халххүү

      (202.179.24.140) 2018-10-02 14:51
      • 0
      • 0

      Ерөнхийлөгчийн Зарлиг Төрийн зараалаар явсан Түшмэлд буруун юун бэ?

      Хариулах