Монголын өсвөрийн тамирчид Ордос хотод бахархам амжилт гаргалаа

Twitter Print
2018 оны 10-р сар 01-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Волейбол

"Монгол туургатан" Олон улсын хүүхдийн спортын VIII наадамд оролцсон Монголын волейболын өсвөрийн эрэгтэй шигшээ баг алтан медаль, эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль тус тус хүртлээ.

Багийн менежер Ц.Бат-Энх, эрэгтэй багийн дасгалжуулагчаар Г. Баасанхүү, С. Алтанхундага, багийн ахлагчаар Б. Мөнхсайхан нар амжилттай оролцлоо. Эмэгтэй багийн менежерээр С.Нэргүйбаатар, дасгалжуулагчаар Р.Тамираа, С.Дэлгэрмаа нар ажиллаж, Д.Анужин багийн ахлагчаар оролцлоо.

Ширээний теннис

Ордос хотноо зохион байгуулагдсан Хүүхдийн спортын VIII наадам өчигдөр өндөрлөлөө. 
Ширээний теннисний тэмцээн 3 өдөр үргэлжилж дууслаа. 

БАГИЙН ТӨРӨЛ /ЭРЭГТЭЙ/: 

М.Тэмүүлэн, Б.Билгүүн, Г.Сэр-Од, Г.Бат-Ирээдүй - ХҮРЭЛ МЕДАЛЬ

БАГИЙН ТӨРӨЛ /ЭМЭГТЭЙ/: 

1-р багийн тамирчид болох Б.Болор-Эрдэнэ, Э.Намуунбайгаль - МӨНГӨН МЕДАЛЬ

2-р багийн тамирчид болох Ө.Балжинням, Б.Мөнхчимэг  ХҮРЭЛ МЕДАЛЬ

ХОЛИМОГ ХОС ТӨРӨЛД : 

Г.Бат-Ирээдүй, Б.Болор-Эрдэнэ -ХҮРЭЛ МЕДАЛЬ

ДАН ХОСЫН ТӨРӨЛД: 

Г.Сэр-ОД, Г.Бат-Ирээдүй - МӨНГӨН МЕДАЛЬ

ДАН ХОС /ЭМЭГТЭЙ/

Б.Болор-Эрдэнэ, Э.Намуунбайгаль - МӨНГӨН МЕДАЛЬ

НЭГ БҮРЧИЛСЭН ТӨРӨЛД /ЭМЭГТЭЙ/: 

Б.Болор-Эрдэнэ - МӨНГӨН МЕДАЛЬ тус тус хүртлээ. 

Жүдо бөх

Жүдо охидын -44кг-д Монголын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Монгол улсын төрийн дуулал эгшиглүүллээ.

АЛТАН МЕДАЛЬ 

-44кг : Цогбадрахын Дуламсүрэн

МӨНГӨН МЕДАЛЬ 

-44кг: Гэрэлзаяагийн Нандинцэцэг

ХҮРЭЛ МЕДАЛЬ 

-44кг: Дэлгэрсайханы Сарантуяа

Хөнгөн атлетик

Монголын баг тамирчид нийт 9 медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс Дархан-Уул аймгийн тамирчин, спортын дэд мастер Т.Солонго 100м мөнгө, 200м хүрэл медаль, Дархан-Уул аймгийн тамирчин, спортын дэд мастер Г.Анужин 3-ын харайлтанд хүрэл медаль, 3000м Булган аймгийн тамирчин Номин хүрэл медаль, Уртын харайлтанд Чингэлтэй дүүргийн тамирчин Намуундарь хүрэл медаль, 4х100 буухиа төрөлд Дархан-Уул аймгийн тамирчид болох спортын дэд мастер Т.Солонго, Б.Мөнх-Учрал, Г.Анужин, М.Нандингоо нар мөнгөн медаль тус тус хүртлээ.

Харин эрэгтэйчүүдээс 3000м "Алдар" спорт хорооны тамирчин Ц.Цогжаргал 3000м хүрэл медаль, Гурвын харайлтанд Булган аймгийн тамирчин Дөлгөөнтамир хүрэл медаль, 4х100 буухиа төрөлд Өмнөговь аймгийн тамирчин О.Зулхүү, Т.Азжаргал, Дундговь аймгийн тамирчин Н.Жигмиднамжил, Дархан-Уул аймгийн тамирчин М.Анар нар мөнгөн медаль тус тус хүртлээ гэж Биеийн тамир спортын газраас мэдээллээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.