Цагаан Дарь Эх бурханы тухай

Twitter Print
2019 оны 08-р сар 01-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Арван зүг, гурван цагийн хамаг бурхад тус тусдаа онцгой ерөөл тавьсан байдаг бөгөөд ерөөл болон ерөөлийн хүчээс гарах их хүчийг нь бид эрхэмлэн шүтдэг. Цагаан Дарь Эх бурхан нь насны гурван бурханы нэг бөгөөд хамаг амьтдын насыг уртасгах их ерөөл тавьсан бурхан юм. Эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг болоод зогсохгүй амь нас уртасгах шид бүтээлийг эрхшээгч болой. Тиймээс амь нас уртасгах, гэнэтийн аюул, аваар ослоос сэрэмжлэхийн тухайд шүтвээс зүйтэй.

Цагаан Дарь Эх бурханы номыг унших үед юуг бодох вэ?

Цагаан Дарь Эх бурханы лагшин цагаан өнгөтэй, хоёр мутрын зүүнээр удбал цэцгийн ишийг барьсан нь найман аюулаас аврахын бэлэгдэл, зүүн мутар өгөхүйн байдлыг үзүүлсэн нь хүссэн бүгдийг хайрлахыг бэлэгдэлтэй бөгөөд хоёр хөл очир завилгаатай ба бүхнийг болгоох долоон мэлмийтэйгээр залардаг. Энэхүү бурхан өрийн өмнөх огторгуйд маш бодитой заларч ирсэн байна хэмээн санаж ном уншихтай сацуу түүний лагшинаас гэрэл цацарч миний биед тусах үед Цагаан Дарь Эх бурханы лагшин, зарлиг, таалалын адистид бие, хэл, сэтгэл гуравт минь шингэж байна, ялангуяа сэтгэлд шингэснээр хамаг муу сэтгэлүүд арилан ариусч гэгээрлийн уг үндэс бий боллоо хэмээн бодно. Энэ адил эцэг, эх тэргүүтэй эх болсон хамаг амьтдад ч мөн адил шингэн бүгд Цагаан Дарь Эх бурханы адистидыг хүртэж байна хэмээн санаарай. Ийнхүү Цагаан Дарь Эх бурханы адистидыг хүртсэнээр би тэргүүтэй хамаг амьтад насан хутагийг олох болтугай, хамаг амьтдын амь нас батжиж гэнэтийн аюул, аваар осол тэргүүтнээс аврагдах болтугай хэмээн залбирмуй.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Цагаан дарь эх

Ум хорва лайдол да-рэ ма 
Дуда ра-еи жигжад дол 
Ду-рэ на-ва намлай дол
Долма юмла чанца-ло
Бадма гарву вуй-най ва
Да-ви сугжи дандэн ду
Доржэ жилдун жайзад ма
Чогжин ма-ла чанца-ло
Донгай да-ви догда шин
Да-ва ла-ни жавдан ма 
Жаннам тамжад енсу зог 
Удвал намла чанцал дод
Жу-дуг ло-лон луй-дан дан
Зогсан жайгун дэ-еи срай
Доджин гу-ни чанвы юм
Пагма долма ла чанца-ло 
Хорлоо гарву одсэр гар
Зивжад ла-ни еи-гэ жад
Енсу горвы намба жан
Хорлоо жанла чанца-ло 
Шинхам тамжад енсу дагва ла
Ринчэн мэ-дог манбу жалду дам
Дуйсум санжай тамжад жэдви юм
Юмжур долма чодла чанца-ло
Пагма долма долзад еум
Идшин хорло цэ-пэл ма
Лхаму чодла солва ни 
Дагги цэ-еи барчад дан
Наддан дугнал тамжад лай
Нуйдан чоджи жавду сол
Чогдан тунмон ойдув гун
Ма-луй дагла нанвар зод
Пагма чодла даджэд ва
Дэ-ла дагду ву-шин гон
Дагжан чодла солдэв жи 
Тугжэ жагжуй сунду сол
Лхаму гумдог да-дай дог
Гэгжин дулви ча-жад Жан
Сугсан ринчин жанжи брай
Зээ-ви даржи мадег Жан
Бадма да-ви данвуй су
Шавний доржи жилдун шуг
Шалжиг чагний зумбаг жан
Дуйсум санжай жэдви еум
Лхаму чодла дагду дуд
Чодла багзам додва ди
Дагжаг жанчув дувва ла
Дуй-ди най-сун жанчув бар
Минтун чогнам ши жур жиг
Тунжэн пунсум цогвар шог.
Идшин хорлоо чэдгу жи-да дан
Хордан гу-цэ цаддан шинхам дан 
Чэджи цанчог санбу жи -да ва
Дэ-да хо-нар дагсог журвар шог
Чодла доджин солва дави туй
Дагсог ганду най-ви са-чог дэр
Наддан вулпон тавзод ши-ва дан
Чойдан даший пэлвар заду сол

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.