Нурсултан Назарбаев: Чингис хааныг казах үндэстэн гэхэд миний дургүй хүрдэг

Twitter Print
2018 оны 10-р сар 01-нд 18:56 цагт
Мэдээний зураг,

Томирис болон Чингис хааныг казах үндэстэн гэж зарладаг түүхчдийн үйлдэл миний дургүйг хүргэдэг. Ингэхээ болих хэрэгтэй гэж Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев улсынхаа эрдэмтдийг шүүмжилсэн тухай Казакстаны NUR.KZ сайт мэдээлжээ. Тэрбээр тус улсын томоохон хот болох Алма-Атад өнгөрсөн 2017 оны 2-р сард болсон Казакстаны Шинжлэх ухааны Үндэсний академийн үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хуралдаанд оролцож, нэгдсэн хуралдааны түүхэн хүмүүсийн угсаа гарвалын талаарх хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлэхдээ энэ тухай тодорхой ярьжээ.

Казахстаны эрдэмтэд ирээдүйгээ харж, хойшоо биш урагшаа ахиж ажиллах хэрэгтэй гэж Нурсултан Назарбаев онцлон хэлээд “Казакстаны зарим түүхч эрдэмтэд Томорис, Чингис хаан нарыг казах үндэстэн гэдэг. Үүнээс өөр ярьж хэлэх зүйл олдохгүй байна уу. Улс орны ирээдүйг төлөвлөх, үр хүүхдээ зөв боловсон хүмүүжүүлэх гээд бидэнд хийх ажил их байна. Одоо болно. Толгой урагш харах хэрэгтэй. Арагш харах тусам толгой эргэдэг. Гэтэл эрдэмтэд байнга арагш харж түүх ухаж, худал үнэн зүйлээр оролдох болсон нь "ой гутааж" байна" гэжээ.

Шинэ үеээ худал зүйлээр биш, шинжлэх ухааны үндэстэй зөв зүйлээр ёс суртахуунтай, соёлтой, иргэнлэг болгон хүмүүжүүлэхэд эрдэмтдийн оролцоо чухал гэдгийг бас онцлон сануулжээ. Тэрбээр өмнөх үеийнхний ололтод суурилан илүү ихийг бүтээж чадах оюунлаг үеийг бий болгохын чухлыг онцолж "Тийм хүмүүсийг одоохон бэлтгэх хэрэгтэй. Тэд хаа хүссэн газартаа ажиллаж чаддаг, шинжлэх ухаан технологийн шилдэг бүхнийг эзэмшсэн даяаршсан түвшний мэргэжилтнүүд байх ёстой. Үүний тулд Казакууд үндэснийхээ хэлийг гаргууд сайн эзэмшихээс гадна англи хэлийг ч сайн эзэмших хэрэгтэй. Тэгэж байж казакууд олон улсын пүүс компаниудад өөрсдийн оюун ухаан, боловсролоо үнэлүүлж ажиллах боломжтой болно" гэжээ.

Тони Блэйр "Их Британи улс гайхамшигтай түүхтэй их гүрэн. Гэсэн ч бид музейд амьдарч түүхээрээ амьсгалах боломжгүй, хүссэн хүсээгүй компьютерийн хойно суух хэрэгтэй" гэж хэлснийг эрдэмтдэд сануулан хэлсэн байна. 

Энэхүү хурлыг өмнөхөн ЮКО-гийн эзэгтэй Чингис хааны шарил олдсон, мөн Чингис хаан түүний зүүд нойронд ирж ямар гарал үүсэлтэйгээ өөрөө тодорхой хүүрнэсэн, тэр бол Казак хүн гэсэн барим тавим утгатай зүйлс Казакстаны хэвлэл мэдээллээр цацагдаж, олон улсад шүүмжлэл, шуугиан дэгдээсэн нь Ерөнхийлөгчийг ингэж хэлэхэд хүргэсэн бололтой. 

Эх сурвалж: https://www.nur.kz/1417648-nazarbaev-raskritikoval-tekh-kto-schit.html

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (172.58.139.113) 2018-10-03 20:57
      • 0
      • 0

      Uneheer uhaantai hun yum tiimdee Kazakhstan usrenguu hugjluu

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.7) 2018-10-01 17:50
      • 0
      • 2

      Энэ нь монголын өнөөдрийн төр засаг өнгөрснөө гайхуулаад, эдийн засаг нь урагшаа явахгүй байгааг зүйрлэжээ.

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.53) 2018-10-01 11:27
      • 0
      • 4

      Толгой илүү хүмүүс арай л өөр сэтгэх юм. манай дарга нар чинь арай л өөрсдийгөө чингисийн ач гуч гэх нь халаг нээрээ л харанхуй хөвсөргөн залуучуудыг хөөргөж аль 800-900 жилийн өмнөх түүхээр хоол болгож амьдарах гэж оролдож байгаа амьтад шүү дээ. Шүдгүй болсон архичин өвгөн би залуудаа тийм мундаг залуу байлаа гэж байгаатай адилхан

      Хариулах