“Баяжих” шунал

Twitter Print
2018 оны 10-р сар 10-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Залуу насандаа хүн болгон баяжихыг мѳрѳѳддѳг. “Хэнээс ч дутахгүй” сайхан амьдрах хүслийн биелэл нь “их мѳнгѳ” хэмээн бодно. Тэрэн шиг үнэтэй машин унаж бусдын атаархлыг тѳрүүлэх сэн, түүн шиг сайхан хаустай болж бусдад гайхуулах сан, их мѳнгѳтэй болж бусдыг ѳѳртѳѳ зусардуулах сан, гоё сайхан харагдаж бусдыг ѳѳртѳѳ дурлуулан дагуулах сан гэж “мѳнгѳ тѳлѳхгүй” мѳрѳѳдѳлдѳѳ автан санааширна. Харин “Яаж их мѳнгѳтэй болох вэ?” гэж бодитоор эргэцүүлэхийн оронд бусдыг ѳѳртэйгээ харьцуулан жишээд “Болж л таараа” хэмээн ѳѳрийгѳѳ зоригжуулах аж. Хэн нэгэн яаж баяжаад байгааг судалж мэдэхийн оронд “Ямар нэгэн аргаар баяжиж болдог юм байна” гэх хийсвэр тѳсѳѳлѳл нь биднийг бодит боломжоос холдуулан хий дэмий тачаадан гасалж, бухан бярууны “Дүүрсэн хэрэг, дүрээд л үхье” гэдэг мунхаглал руу хѳтѳлнѳ. “Аз сорьж болдоггүй” амьдралд бүх зүйл ѳѳрийн гэсэн хатуу дүрэмтэй.

Нэг. БУСДЫН МѲНГѲ бол ЧИНИЙ МѲНГѲ БИШ

Бид бусдаас эсвэл улсаас ямар нэгэн аргаар мѳнгѳ зээлээд түүнийгээ шууд “ѳѳрийн мѳнгѳ” гэж боддог буруу зуршилтай. Зээлийг зориулалтаар нь бус ѳѳрийн хэрэгцээ сонирхолдоо хѳтлѳгдѳн ѳѳрийн дур зоргоороо зарцуулснаас болж олон хүн дампуурсан, эсвэл дампуурах замдаа явж байгаа. Тэр мѳнгѳ тэр хүнийх биш учраас хэзээ нэгэн цагт заавал тѳлѳх ёстой. Үгүйртлээ хоосорсон ч үйлийн үрээрээ тѳлнѳ, ѳѳрѳѳ зугатаж холдсон ч дэнчин болсон амьдралаараа тѳлнѳ, үхэж алга болсон ч үр хүүхдүүд нь хувь заяагаараа тѳлнѳ. Мѳнгѳ хэмээх тѳлѳѳсний нэхэмжлэл хатуу.

Их мѳнгѳтэй хүнтэй “ашиг тооцож” гэрлэсэн бүсгүйчүүд, тэр хүний мѳнгийг ѳѳрийн юм шиг бодож үрдэг. Хүний сэтгэлд нь биш мѳнгѳнд нь дурласан бүсгүй хүн гэдэг адбиш шуналтай. Сэтгэлийн дундуураа хорслоор дүүргэх гэсэн тэчьяадал нь бусдын атааг хѳдѳлгѳх гэсэн дуршилтай. Гоо сайхан дүр бүхэн ѳѳрийн цаг хугацаатай байдаг адил, гадаад тѳрхѳнд зарцуулсан мѳнгѳ бас ѳѳрийн хэмжээтэй. Тэр хэмжээний тѳгсгѳлд хоёулаа бие биенээ үнэлэх үнэлэмж нь үзэн ядалтаар хэмжигддэг. Мѳнгѳѳр хэмжигддэггүй зүрх сэтгэлийн хайрыг тэр мѳчид яаж үнэлэх гээд ч үнэд хүрдэггүй. Энэ үед тэд бүгдээрээ ямар ч үнэлэмжгүй болсонд гаслан чирхардаг. Тосгүй болсон үхэр тэрэгний модон дугуй мэт.

Татварт тѳлсѳн бидний мѳнгийг хулгайлан завшиж байгаа “улстѳрч” нэртэй луйварчингуудад бид атаархдаг. Бидний нүдэнд тэд “аз жаргалтай”, хэмжээлшгүй “эрх мэдэлтэй” мэт харагдаж байгаа боловч, үнэндээ тэдний ТАМ шиг зовлонг бид бас мэдэхгүй. Дагаж мѳрдѳх учиртай хуулийг зѳрчин байж баяжсан тэднийг эргэн тойрон дахь хүмүүс нь ХҮН биш МѲНГѲ гэж хардгийг, мѳнгѳний боол болсон тэднийг хар дарсан аймшигт зүүд нь үргэлж багалзуурдан тарчлааж байдгийг, айдсандаа тарчилсан тэд амьдралыг “баяр баясгалан” биш “атаа хорсол” гэж хардаг болсныг бид тѳсѳѳлѳхгүй. Эхнэрээ “шулам”, үр хүүхдээ “бэртэгчин” болгон зовоож байгааг бид огт мэдрэхгүй. “Шунал” нь тэр хүнийг “шулам” болгон хувиргаж байгаа үйлдэл болгон ѳѳрийн шийтгэлтэй.

Хоёр. БИД БҮГДЭЭРЭЭ ХАГАРТЛАА БАЯЖИХ БОЛОМЖГҮЙ

Энэ ертѳнцѳд хүн болж ирсэн тавилан болгон ѳѳрийн хэм хэмжээтэй. Чиний идэх хоол, эдлэх материаллаг зүйлс, зовлон жаргал болгон ѳѳрийн хэмжээтэй. Энэ ертѳнцийн 7 тэрбум хүн болгон “тэрбумтан” болбол юу болохыг тѳсѳѳл дѳѳ. Дэлхийн хѳгжлийн үе шат болгоныг тодорхойлж байгаа хүн болгон ѳѳрийн үүрэг хариуцлага, тавилантай байдгийн адил, чи ч бас ѳѳрийн тавилангаа үүрэх хэм хэмжээтэй. Тэр хэмжээ нь чиний ухамсар, тѳлѳвшил, боломжийн хэмжүүр юм шүү дээ. Энэ дэлхий ертѳнцѳд Леонарда Да Винчи, Билл Гейтс, Марк Цукерберг ѳѳр хэн ч байдаг юм, алдартангууд ѳѳр ѳѳрсдийн үүрэг тавилангаараа ирсэн хүмүүс. Тэд энэ дэлхийд мѳнх оршихгүйтэй адил бид ч ѳѳрсдийн хувь тавилангаа эдлээд л буцна. Тэгэхээр юундаа ч хорсож тэвдэх билээ.

Найз минь дээ! Чи нүүрном дахь их мѳнгѳний зургийг шейрлээд ч, хэн нэгний уриалсан тэнэглэлийн дор “Аз аз бурзай” гэж бичээд ч, аль нэгэн талд дээр босгосон суварга, хад, мод, овоонд мѳргѳѳд ч баяжихгүй ээ, ойлго. Шинжлэх ухаан хѳгжсѳн 21-р зуунд монголчууд бид алив зүйлийг бодитоор харж ухаарах боломжтой. Үсээ засуулахдаа ч, хол замд гарахдаа ч, найр хурим хийхдээ ч лам багшаасаа ѳдѳр судар асууж байдаг мунхаглалаасаа ч сал даа. “Сэжгээр ѳвдѳж, сүжгээр эдгэрч” байдаг цаг хугацаа гэж үгүй, “Баян Намсрай бурханд тахил ѳргѳѳд” эд хѳрѳнгѳ арвижин баяжих боломж гэж үгүй, “хийморийн сан” тавиулаад аян зам дарданших гэж үгүй дээ. Бүх хѳгжил цаг хугацааны хэмнэлээр хэмжигдэх болсон энэ цаг үед мухар сүсэг биднийг аврахгүй ээ, ухаар.

“Залхуу хүн завагтаа хүрдэггүй” хэмээн сануулж асан ѳвѳг дээдсийн минь хэлц үг буй. Яг энэ цаг дор бид баяжиж буй бусдад хорсоод, ѳѳрсдийн сэтгэлийн чанад дахь боломжоо сонсохгүй байнаа. Хүн болгон хагартлаа баяжих боломж үгүйн адил чи ч бас баяжих гэж мѳрѳѳдѳн тачаадаад хэрэггүй дээ. Хараагүй нэгэн гараа алдлаад бусад хараагүйчүүдээ хѳтлѳѳд үертэй голд живэх шиг мэдрэмжинд хѳтлѳгдмѳѳргүй л байнаа, монголчууд аа. Бид бусдад ажлын санал болгож, хамтдаа хѳгжихийг уриалсан зард огт итгэхгүй байна. Бид зүв зүгээр сууж байгаад их мѳнгѳ олохыг л мѳрѳѳдѳѳд байна. Тэр нь хулгай хийх, бусдыг луйвардах, эсвэл биеэ үнэлэх үйлдэл гэдгийг ойлгохгүй байна. Хэн нэгэн хууль бусаар баяжихыг бид хүлээн зѳвшѳѳрч, ѳѳрсдѳѳ ч хууль бус аргаар баяжихыг хүлээгээд байна. Тийм боломж үгүй дээ, монголчууд аа. Энэ эх орныг хэн тэгээд тусгаар хэвээр авч үлдэх юм бэ?

Гурав. ХѲДѲЛМѲРЛѲЖ ХИЧЭЭХГҮЙГЭЭР ХЭН Ч САЙХАН АМЬДРАХГҮЙ ДЭЭ

Хѳдѳлмѳр хүнийг бий болгоогүй юм аа, харин хѳдѳлмѳр хүнд хүссэн боломжийг нь олгодог юм. Гадаадад ажиллаж амьдарч буй олон монголчуудаар би бахархдаг. Монголдоо эсвэл Орост эзэмшсэн мэргэжил нь АНУ-д хэрэг болоогүй олон монголчууд энэ оронд ѳѳрийгѳѳ нээн, шинээр мэдэрсэн. Миний мэдэхээр лавтайяа 500 орчим монголчууд ѳѳрсдийн бизнесээ энэ оронд босгож байна. Багш мэргэжилтэй хүн чулууны үйлдвэрийн бизнес эрхэлж, эдийн засагч хүн хими цэвэрлэгээ ажиллуулж, инженэр хүн оёдлын үйлдвэр нээж, хуульч хүн цэвэрлэгээний бизнес эрхэлж, урлагийн хүн барилга барьж байна. Хүний хѳдѳлмѳр зүтгэлийг шударгаар үнэлдэг энэ тогтолцоо монголчуудыг шинээр хѳрвүүлж, бас хѳгжүүлж байна. Дипломоо үнэлдэг байсан монголчууд энэ оронд ѳѳрийн боломж, чадвараа үнэлж байна.

Хүмүүс диплом хэмээх цаасанд бус ѳѳрийн мэдрэмж чадвартаа итгэж байна. Тэр хүний хийсэн хѳдѳлмѳрт талархан үндсэн хѳлсѳн дээр нь ур чадварт нь бахадсан “гарын мѳнгѳ”-ѳѳ нэмж сарвайсан хүмүүс бидэнд чин сэтгэлээсээ талархаж байдаг. Тэр мѳнгийг гартаа атгаж, урссан хѳлсѳѳ гараараа арчин инээх сэтгэлд итгэл нар мэт мандаж байна. Хѳлс нь дуссан тэр л мѳнгѳнд хүн итгэлээ шингээж байдаг. Дахиад үүнээс ч их мѳнгѳ олж эхнэр үр хүүхдээ шударга зүтгэлээрээ сайн сайхан авч явах хүсэл нь гар дээр нь дуссан хѳдѳлмѳрийн шим. Хэнээс ч айж ичихгүй, хэний ч ѳмнѳѳс нүүр бардам сарвайх мѳнгѳ гэдэг зѳвхѳн шударга хѳдѳлмѳр зүтгэлийн үнэ цэнэ. Энд ямар ч хулгай, луйвар байхгүй дээ, тэр хүний магнайнаас урссан хѳлс болгон үүний нотолгоо.

Монголд бас Орост Их дээд сургууль тѳгссѳн диплом ямар үнэлэмжгүй энэ оронд монголчууд ѳѳрсдийн боломж чадвараа эцсээ хүртэл дайчилдаг. Тэр хүмүүсийн их мѳнгѳ олох боломж нь найрсаг харилцаа, үйлчилгээний чанар мѳн. Цуглуулсан бүх мѳнгѳѳ гартаа атгаад мѳрѳѳдлийг нь сайнаар биелүүлээсэй гэж хүсэх харц шиг итгэл хаана буй гэж. Зѳвхѳн ѳнѳѳдрийн олох мѳнгѳний тѳлѳѳх хууралт бүхэн маргааш чамд хясал болон ирдэг, гунигтай байгаа биз. Зүгээр л чиний зүрх сэтгэлээс урсах зүтгэл болгоныг тэр хүмүүс чамаас чагнаж, бас сонсож байдаг юм. Чамд итгэсэн харь зүрх чамаас хэзээ ч холдохыг хүсдэггүй нь аугаа хайр юм. Чамд итгэсэн сэтгэл бүхэн чамд хайр болон урсана гэдэг аугаа их тавилан. Зѳвхѳн үүний тѳлѳѳ амьдрахад чи харамсахгүй дээ. ИТГЭЛ, ХАЙР гэдэг хүний сэтгэлийг цэнэглэдэг гайхамшигтай цэнэг хураагуур юм.

…Энэ их олон жилийн амьдралын нугачааны дараа би юу гэж бодсон гээч! Хүний амьдралын хэрэгцээ даанч жижигхэн юм. Надад амьдрах байр, унах машин, хэрэгтэй үед хүссэн зүйлээ ѳѳртѳѳ худалдаж авах жаахан мѳнгѳ, намайг чин сэтгэлээсээ хайрлаж ѳвдсѳн үед минь хэрэгтэй эмийг минь уулгах бүсгүй, нойр хүрээд ядрахад дээр нь тухтай нойрсох ор дэр, за тэгээд л болно доо. Би залуу насандаа учиргүй их баяжих хүслээсээ холджээ, залхаж байна. Тэр их хүслийг гүйцэлдүүлэх гээд ядарч орхиж... Яг үнэндээ би энэ амьдралаасаа тарчилж, шунан байж цуглуулсан юуг ч авч буцахгүй юм билээ. Зүгээр л ѳѳрийгѳѳ нэр цэвэр, гэгээн ариунаар нь аваад л буцна. Намайг нүв нүцгэн уйлж чарлахад ээж минь гарынхаа алган дээр зѳѳлхѳн гэгч ѳргѳж, уруулаа цорвойлгон байж үнсэн инээмсэглэсэн тэр л тѳрхийг би ѳѳртѳѳ мэдэрмээр. Яг тэр л хэвээрээ энэ ертѳнцѳѳс буцмаар... Халуурч хоносон шѳнѳ аав минь чимээгүйхэн миний орон дээгүүр тонгойн намайг үнсээд, санаа алдан холдох шиг мэдрэмж. Заримдаа хав харанхуй шѳнѳ гав ганцаараа байж ѳвдѳж тарчлахдаа аав ээжийгээ л боддог юм. Энэ миний амьдралын эхлэл бас тѳгсгѳлийн хязгаар юм шиг ээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

www.galbadrakh.com 2018-10-01

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.