Дуурийн гол дүрүүдэд монголчуудыг, балетын гол дүрүүдэд япончуудыг тоглуулдгаа болих хэрэгтэй...

Twitter Print
2018 оны 09-р сар 29-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

-Бидэнд хамаагүй ч чих сортолзоод горьгүй нь...-

Буриадын Дуурь, бүжгийн эрдмийн театр хэд хоногийн өмнө улсын Ерөнхийлөгчөө дуудаж, хуралдсанаар театрынхаа захирлыг "Ажлаа хүлээлгэж өг" гэжээ. Мөн Соёлын сайд нь "Дуурийн гол дүрүүдэд монголчуудыг, балетын гол дүрүүдэд япончуудыг тоглуулдгаа болих хэрэгтэй" гэж гэнэ. Ингэж хэлснийг нь уран бүтээлчдийнх нь дийлэнх олонх эсэргүүцэж байгаа юм байна. Тэргүүлэх дуучдын нэг, алдартай тенор М.Пирогов нь эсэргүүцлээ илэрхийлж өнөөдөр тайзнаа сүүлчийн удаа "Чио Чио Сан"-д дуулаад театраа орхихоо мэдэгдлээ. Монголчуудтай түлхүү тулж ажилладаг Дарима багш яахаа мэдэхгүй, гайхаад байж байна.

Сүүлийн жилүүдэд тус театрын нэр хүндийг өндөрт өргөж яваа уран бүтээлч бол Г.Ариунбаатар. Бүх хүн мэдэж байгаа. Бүр Орос даяар. Түүнийг Дарима багш бэлдүүлж, уулын хормойгоос оройд нь гартал цуг явсан. Гоцлол дуучин Мөнхзул, Батчимэг, залуу басс Бат-Эрдэнэ нар театрын уран бүтээл гоё байхад, үзэгчид театр руу сонирхолтойгоор, зорилготойгоор ирэхэд маш их нөлөөтэй байсан.

Театрт "могой гүйлгэж" байгаа нөхөд "Дарима багш монголчуудтай илүү ажилладаг болохоор тэд нар нь амжилт гаргахаар илүү байдаг" гэж үзэж байгаа аж. Өгөгдөл, ур чадвар хаана, хэнд илүү байгааг олж харж, ажиллаж, зүтгэж байснаараа багш буруутах гэж үү. Шинэ цагийн хэлмэгдүүлэлт болох вий дээ. Ерөнхийлөгчөө Соёлын сайд Соёлма Дагаева нь авчирч хуралдуулжээ.