Г.Ариунбаатар Буриадын театрыг орхиж байна гэлээ

Twitter Print
2018 оны 09-р сар 28-нд 19:20 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр МУГЖ, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрыг орхиж байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан зарласан нь орос, монгол, буриад дэмжигчид, сонсогдын дунд маргаан өрнүүлж, дуулиан боллоо. Тэрбээр "Өнөөдөр би Буриадын театрыг орхиж байна. Буриадын дарга биднийг бараг хөөлөө. Соёлын сайд нь Дарима багшийг минь буруутгаж театраас гаргалаа. "Бага" бол бага гэлтэй... Багшаа өрөвдөж байна" хэмээн бичжээ.

Харин түүнийг ийнхүү зарласны дараа Буриадын олон сэхээтэн, урлаг соёлын алдартнууд олон талаас тайлбар хийжээ. Зарим нь түүнийг Буриадын театр алдрын замд хүргэж, дэлхийн хэмжээний дуучин болгосон гэсэн бол дийлэнх монголчууд Буриадын театрыг Г.Ариунбаатар дэлхийд нэрийг нь гаргасан хэмээн мэтгэлцжээ. 

Харин үйл явдлын албан ёсны гэж үзэж болохоор нэг мэдэгдэл байгаа нь "Буриадын Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Аюна Цыбикдоржиеваг ажлаас халсан нь дуурийн гоцлол дуучин Ольга Жигмитова болон Буриадын ерөнхийлөгч Алексей Цыденовын эхнэр Байра Цыренова нар хоорондоо зөрчлөөс үүдэлтэй гэжээ. 

Саяхан Ольга Жигмитова бэлтгэл сургуулилтаа орхин хувийн ажлаар Улан-Үдээс гадагш явсан бөгөөд ажилдаа ирснээр бүртгэгдсэн байжээ. Үүнийг нь илчилж, сануулга өгсний төлөө нөхөртөө алтан хошуу өргөсөн аж. Ингээд Буриадын Соёлын яамны сайдын тушаалаар Аюна Цыбикдоржиеваг ажлаас нь халуулж дөнгөсөн байна. Түүнийг ажлаас халсны дараа тус театрын гоцлол дуучид Михаил Пирогов, Ганбаатарын Ариунбаатар нар энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Буриадын Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт ажиллахгүй, халагдана гэдгээ мэдэгдээд байгаа аж. 

Маргааш тус театрт Корсак бүжгэн жүжиг тоглогдох бөгөөд өдөр 12 цагт тус театрын хамт олонтой Буриадын ерөнхийлөгч Алексей Цыденов үүсээд буй нөхцөл байдалтай танилцаж, гомдол саналыг сонсохоор хүрэлцэн ирэх юм байна. 

Мөн нэг анхаарал татаж буй асуудал энд яригдсан нь саяхан болж өнгөрсөн тус театрын ойгоор нийллэг архидалт зохион байгуулж, Буриад улсын болон театрын нэр хүндийг Орос орон даяар унагасан явдал болсон гэж үзэж энэхүү халаа солиог үүнтэй холбон тайлбарлаж буй хүмүүс бас байгаа аж. Архидалттай ойн арга хэмжээний талаар Оросын хошин шогийн жүжигчид хүртэл тоглолтондоо оруулж "чимхээд" авсан нь дайран дээр давс гээч болсон бололтой.

Буриадын театрт болоод байгаа энэхүү дуулианыг оросууд ч зүгээр орхихгүй бичиж байна. Хамгийн гол нь Ариунбаатарын мэдэгдэлд дурдагдсан Алексей Цыденов монголчуудыг театрт байлгахгүй, тэдэнтэй хамтран ажиллахгүй гээд биднийг бараг л хөөлөө" гэсэн утга бүхий үгэнд ихэд эмзэглэж буйг онцлон мэдээлж байна. Одоогоор Буриадын Дуур бүжгийн эрдмийн театрт 15 япон бүжигчин, 5 монгол дуучин ажиллаж байна хэмээн daily03.ru/ сайтын мэдээнд дурджээ.

ЦЕГ-ын "Сүлд" чуулгад дуучнаар ажиллаж байгаад урилгаар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт, улмаар Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллах болсон тэрээр Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжид олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд түрүүлж, мэргэжлийн дуурийн дуулаачдын ВВС Cardiff singer of the world уралдааны болор цомыг хүртсэн Г.Ариунбаатар цаашид хэрхэх тухайгаа харин мэдэгдэлдээ дурдаагүй байна. 

П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаач, мэргэжлийн хөгжимчдийн 15-р уралдааны гран при шагналыг авсныхаа дараа Г.Ариунбаатар өөрийн багш Дарима Линховоины хамт Буриадын төрийн шагнал хүртэж байсан билээ.

Харин Монголын төр засаг түүний амжилтыг үнэлж, "Чингис хааны одон"-гоор шагнасан байдаг.

Г.Ганчимэг

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.121.84) 2018-09-28 22:58
      • 0
      • 2

      Харамсалтай л юм. Ийм дуучнаа Монголын театр тоохгүй гадагш дуулуулж байдаг. Тэгээд гадуурхагдаад явна гэж нээрээ арай юмаа.

      Хариулах