“Евро-2024” Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг Герман улсад зохион байгуулна

Twitter Print
2018 оны 09-р сар 28-нд 11:44 цагт
Мэдээний зураг,

Европын Хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хороо “Евро-2024” Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг Герман улсад зохион байгуулах шийдвэр гаргажээ.

Евро-2024 тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Германы Хөлбөмбөгийн холбоо 2013 онд мэдэгдэж байжээ. Мөн Туркийн Хөлбөмбөгийн холбоо энэ тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй байсан аж.

Герман улс нь Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан туршлагатай улс юм. Тодруулбал энэ тэмцээн 1988 онд тус улсад зохион байгуулагдаж байжээ. Харин Турк улсын хувьд Хөлбөмбөгийн Европын болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан удаагүй юм.  

Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний 60 жилийн ойг тохиолдуулан тус тэмцээн 2020 онд түүхэндээ анх удаа 12 улсад болно.  

Э.Аянзаяа

Эх сурвалж: montsame.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.