Ерөнхийлөгч Трампын шийдвэртэй холбоотойгоор “Ford Motor” компани ихээхэн хэмжээний алдагдал хүлээжээ

Twitter Print
2018 оны 09-р сар 28-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ган болон хөнгөн цагаанд татвар ногдуулах шийдвэр гаргасантай холбоотойгоор “Ford Motor” компани 1 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ тухай тус компанийн ерөнхийлөгч  Жеймс Хакетт “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол илүү их хэмжээний алдагдал хүлээж болзошгүй байна гэж “Ford Motor” компанийн тэргүүн үзэж байна.

Өнгөрсөн 3 дугаар сард АНУ импортын ган болон хөнгөн цагаанд 25 болон 10 хувийн татвар ногдуулсан юм. Энэ шийдвэрийн хариуд Европын Холбоо АНУ-ын хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт татвар ногдуулсан.  

Үүнтэй холбоотойгоор Америкийн компаниудад худалдааны саад тотгор учруулах явдлаа зогсоохгүй бол европын улсуудын автомашинуудад 25 хувийн татвар ногдуулахаа Д.Трамп хатуу сануулсан юм. 

Э.Аянзаяа

Эх сурвалж: montsame.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.