Монгол орныг 17 жилийн турш гэрэл зургийн хальснаа буулгажээ

Америкийн Нью Йорк хотын зурагчин Фредерик Лагранж сүүлийн 17 жилийн хооронд 13 удаа Монголд ирж, бүх улиралд хөдөө гадаагүй аялахдаа монголчуудын ахуй амьдрал, Монголын байгаль, газар усыг харуулсан маш олон зураг авчээ.

Тэрбээр Монголын тухай өгүүлэх гэрэл зургуудаараа ном гаргахаар төлөвлөжээ. Ирэх арваннэгдүгээр сард Лагранжийн номыг Италийн "Дамиани" хэвлэлийн компани хэвлэхээр болсон байна.

Түүнийг Монгол оронд аялаж, зураг авч явахад хүмүүс сайхан сэтгэлээр тусалж байсан, маш хүйтэн өдөр хөлдөж үхэхийн даваан дээр Монголын армийнхан амь насыг нь аварч байсан гээд талархал илэрхийлжээ.

Тэрбээр Монголын тухай хүүхэд байхаасаа л сонсож өсчээ. Түүний өвөг эцэг Дэлхийн 2-р дайнд оролцож явсан тухайгаа бага байхад нь ярьж өгдөг байжээ. Францын армид алба хааж байсан бөгөөд Германд олзлогдсон байх үед нь буюу 1944 онд ЗХУ-ын армид байлдаж явсан Монгол цэргүүд суллажээ. Германчууд Монгол цэргүүдээс ихэд айж сүрдэж байжээ. Өвөөгийнхөө энэхүү түүхийг сонсноос хойш Монгол орныг сонирхдог болж, Монгол оронд аялахаар шийджээ.

Ингээд 2001 оны 8-р сард анх туслах зурагчинаар ирж Монгол нутгийг хөндлөн гулд явж үзээд үнэхээрийн их сэтгэл татагдсан аж.

Гэрэл зурагчин Монгол орны байдлыг Америктай харьцуулахад үнэхээрийн амар амгаланг мэдэрч болох орон хэмээн тодорхойлжээ.

Монгол бол Америкийн хамгийн том муж болох Тексасаас 2 дахин том газар нутагтай ч Тексаст 26 сая хүн амьдарч байхад Монголд ердөө үүний 10-ны нэг амьдардаг, хүн амын 30 хувь нь нүүдэлчний болон хагас нүүдэлчний амьдралаар амьдардаг хэмээн тодотгожээ. 

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

mgl

Эх сурвалж: businessinsider.com

Д.Золзаяа, mongolcom
 
  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (222.173.136.130) 2018-09-28 11:40
      • 0
      • 0

      Монголын хөдөөгийн хүн ардын ертөнцийн хөгжлөөс хол хаягдсан хөөрхийлөлтэй байдал энэ дээ. Дээдсүүд нь болохоор тансаглаад хөөрхий хөдөөг нүүдлийн хосгүй соел иргэншил гэж хөөргөөд байгаа нь харамсалтай яа. Хөдөөгийн хүн ардыг гаргуунд нь хаячихлаа шүү дээ. Уг нь тэд бас хүн юмсан

      Хариулах