ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2018 оны 09-р сар 26-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ.

Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь, Риогийн олимпод V байрт шалгарсан тэрбээр хагас шигшээд олимпын мөнгө (2016), ДАШТ хошой мөнгө (2013, 2017), хүрэл (2014, 2015) медальт, Европын гурван удаагийн аварга, Гүржийн жүдоч Варлам Липартелианид ялагдсан.

Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы бөх Аарон Вольфийг иппоноор яллаа.

Ингэснээр Монголын жүдочид "Баку-2018" жүдо бөхийн ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртээд байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.