Пауэрлифтингийн тамирчид хэвтээ шахалтын ААШТ-ээс 4 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2018 оны 09-р сар 25-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод зохиогдсон хэвтээ шахалтын /equipped & classic/ Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр болж өндөрлөлөө.

Манай баг тамирчдаас 5 тамирчин өрсөлдөн амжилт дүүрэн байлаа. Equipped буюу хэрэглэлтэй төрөлд М1 ангилал -105 кг жин С.Баяртөгс алт, М1 ангилал -120кг жин Ц.Баярхүү алтан медаль хүртлээ.

Тэрчлэн насанд хүрэгчдийн 120 кг жинд Эрдэнэхүү мөнгө, +120кг жинд Б.Алтангэрэл алт, 120кг жинд О.Мөнхбат хүрэл медаль хүртсэн бол Classic буюу хэрэглэлгүй төрөлд М1 ангилал - 120 кг жинд Ц.Баярхүү алтан медаль тус тус хүртэн эх орныхоо нэрийг Азийн тэнгэрт ахин мандууллаа.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.