Үс чинь унаж, хумс чинь хугараад байна уу?

Twitter Print
2018 оны 03-р сар 19-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Хүний биед байдаг кальцийг 100% гэж үзвэл 99% нь яс, үс,шүдэнд үлдсэн 1% нь эс хоорондын шингэн эд, цусанд агуулагддаг байна. Кальцийн дутагдалтай холбоотойгоор хүний биед 147 төрлийн өвчин үүсдэг бол эдний хэдхэн жишээ нь: Буйлнаас цус гарах (улмаар шүд суларч унахын шалтгаан болдог), шүд цоорох, үс, хумс хугарамтгай болох үзэгдэл юм. Хордлогод өртөмтгий байх. Мөн царай зүс харлаж өнгөгүй болж үрчийж эхэлнэ.

Адилхан нэг ширээний ард сууж, адилхан хоол идсэн мөртлөө зарим нь хоолны хордлого болоод байгаа нь кальцийн дутагдалтай хүн нь хордлогод өртөмтгий байгааг илтгэнэ.

Хорт хавдар тусах, даралт ихсэх магадлал кальци дутагдсан хүнд маш өндөр байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд кальцийн дутагдалд хурдан өртдөг. Учир нь: Эмэгтэй хүн хүүхэд тээж, төрүүлэх явцад 30000мг хүртэл кальциа алдана. Хүүхэд хөхүүлэх бүртээ 300 мл кальци алддаг.

Хүн өдөр бүр хоол тэжээлээрээ 114 төрлийн тэжээллэг бодисыг тодорхой доз хэмжээгээр хоолноосоо авч байх ёстойгийн зөвхөн нэг нь энэ кальци хэмээх эрдэс юм.

Хүний биений өдөр тутмын кальцийн хэрэглээ 1500 мл Харин жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүд 3000 хүртэл мл кальци хоол тэжээлээрээ авч байх ёстой.

Хүүхэд тээх явцад болон хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй гэх энэ их кальцийг хоол тэжээлээрээ авч чадаагүй тохиолдолд өнчин тархи автоматаар гармон ялгаруулан хүний яснаас гаргаж авдаг байна. Үүний үр дүнд яс сийрэгжиж, өвдөгний нүхээр хатгах, нуруу өвдөх болон дээр дурьдсан олон өвчний шинж тэмдгүүдээр кальцийн дутагдал илэрдэг байна. Иймээс олон төрсөн, жижиг биетэй буюу яс жижигтэй эмэгтэйчүүд кальцийн дутагдалд хамгийн түрүүнд өртдөг.

Хүний биеийг байшинтай зүйрлэвэл энэ байшингийн тулгуур нь кальци бөгөөд кальци дутагдвал, байшин нуран унахтай адил хүний бие нуран унах юм байна гэж ойлговол зохино. Хүний биед их хэрэгтэй гэх кальцийг ямар хоол тэжээлээс авч болох вэ? Сүү, цагаан идээ тэр чигээрээ кальци агуулсан байдаг.

Кальци агуулсан хүнс :

100 мл сүүнд 150 мг

100 мл жүржийн шүүсэнд 150 мг

100 г бяслагт 530 мг

100 г дүүпүү 230 мг

100 г жимстэй тарганд 130 мг

100 г байцаа (хөлдөөж хадгалсан болон шинэ байцаа) 150 мг

100 г мөхөөлдөс 100 мг 100 г брокколи байцаа

100 г хар талх 323 мг

100 г хулд загас(яргай загас) 216 мг

100 г цөцгий 100 мг

100 г халва 91

100 г оливын тосонд 88 мг.

Мөхөөлдөс, бяслаг,цөцгий халва зэрэг нь илчлэг ихтэй таргалуулах хандлагатай гэдгийг битгий мартаарай.

Харин 30 наснаас дээш сүү уух нь өтгөн хатаах аюултай гэдгийг санаж яваарай. Энэ насныхан сүүг боловсруулдаг ферментийн хувьд асуудалтай болсон байдаг. Сүүний оронд тараг уусан нь дээр гэж зөвлөмөөр байна.

Кальцийг биенд задалж шингээж өгдөг гол зүйл нь витамин D юм.Витамин D гүй кальцийг ууснаас уугаагүй дээр. Учир нь хичнээн кальци уугаад биед шингэж тэжээл болохгүй. Зүгээр л шээс болоод гарчихна. Харин Д болон кальцийг тодорхой орц нормын дагуу авсан тохиолдолд кальцийн шимэгдэлт сайжирч бөөрний ачааллыг хөнгөвчилдөг байна.

Витамин Д агуулсан хүнс

100 г яргай загаст 360 МЕ

Өндөгний шард 25 МЕ

Нэг хоолны халбага загасны тосонд 1360 МЕ

100 г витаминжуулсан сүүнд 50 МЕ.

Нар хоргүй үед зуны цагт 10-15 минут наранд биеэ шарах нь Д витаминыг арьсаараа авах нэг арга юм.

D3 витамины өдрийн норм

Хүүхдэд 400 МЕ.

Насанд хүрэгчдэд-биеийн байдлаас шалтгаалан 200- 600 хүртэл.

50 хүртэлх насанд 200-400 МЕ,

50аас дээш насанд 400 МЕ,

70 аас дээш насанд 600 МЕ.

Өвлийн улиралд Д витамин авах дозын хэмжээг 50-60% хүртэл өсгөх шаардлагатай.

Харин энэ бүгдийг тооцож суух үнэхээр ядаргаатай санагдвал эрдэмтдийн бэлдэж өгсөн бэлэн.

emch.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.