ДЭМБ: Согтууруулах ундаа хэрэглэснээс жилд 3 сая гаруй хүн нас барж байна

Twitter Print
2018 оны 09-р сар 24-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ 9 дүгээр сарын 21-ны өдөр "Жил тутам архины шалтгаанаар 3 сая гаруй хүн нас барж байна" гэсэн тайланг олон нийтэд дэлгэн танилцуулж, дэлхийн улс орнуудад үүний эсрэг яаралтай арга хэмжээ авахыг анхаарууллаа.

Тус тайланд дурдсанаар, согтууруулах унаадны хэт их хэрэглээний шалтгаанаар жил тутам нас барж хүний тоо 3 саяаас давж, түүний 70 гаруй хувийг нь эрэгтэйчүүд эзлэж байгаа юм байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, нас барж байгаа хүмүүсийн нас баралтын шалтгааны дийлэнхийг нь авто тээврийн осол, өөрийгөө гэмтээх, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл болон зүрх судасны өвчлөлүүд эзлэж байна.

Мөн дэлхий дээр ойролцоогоор 2.8 тэрбум хүн архинд донтох өвчин хийгээд архины хамааралтай өвчнөөр шаналж зовж байна. Энэ учраас ДЭМБ-аас улс орнуудыг архи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлж, яаралтай арга хэмжээ авахыг анхааруулж сануулж байгаа юм байна.

Эх сурвалж: http://www.who.int/news-room/detail/21-09-2018-harmful-use-of-alcohol

О.Батгэрэл

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.