Хакухо аваргын эвдэгдэхгүй, давтагдахгүй амжилт үргэлжилсээр...

Twitter Print
2018 оны 09-р сар 23-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын барилдаан өнөөдөр өндөрлөв. Энэ удаагийн башёд их аварга Хакүхо М.Даваажаргал 15 давж, 41 дэх түрүүгээ авлаа. 41 удаа түрүүлэхдээ 14-т нь нэг ч уналгүй түрүүллээ.

Тэрбээр өчигдөр озэки Гойэдог давснаар түрүүлэх болзлоо хангаад байсан юм. Мөн озэки Гойэдогоор дээд зиндааны 1000 дахь даваагаа авсан. Өнөөдөр их аварга Какүрюү М.Анандтай барилдаж 1001 дэх даваагаа авсан юм.

Их аварга Хакүхо энэ удаагийн башёд түрүүлснээс гадна олон дээд амжилтын эзэн боллоо. Хакүхо дээд зиндаанд 41 дэх түрүүгээ авснаар мэргэжлийн сүмогийн дээд амжилтын босгыг улам өндөрсгөж байна. Тэрээр их аварга цолтой хамгийн олон башёд барилдсан, хамгийн олон башёд түрүүлсэн, дээд зиндаанд хамгийн олон даваа авсан, нэг жилийн барилдаануудад хамгийн олон даваа авсан зэрэг нийт долоон дээд амжилтын эзэн болоод буй юм.

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 41 түрүүлсэн түүний амжилтыг ойрын 30-40 жилд эвдэх боломжгүй хэмээн сүмо сонирхогчид, судлаачид үзэж байгаа ажээ. Их аварга Хакүхо энэхүү амжилтынхаа талаар хэлэхдээ "Ирээдүйн бөхчүүдэд том зорилго болох зам гаргаж өглөө" гэсэн юм. 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.180.213) 2018-09-22 18:41
      • 0
      • 0

      Аваргатаа амжилт, бас дахин амжилт хүсье. Мундаг шүү

      Хариулах