Г.Ануужин хүндийн өргөлтийн оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Twitter Print
2018 оны 09-р сар 22-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

Польш улсын Биала Подласка хотод болж буй Хүндийн өргөлтийн Оюутны ДАШТ-ээс 63 кг-ын жинд оролцож буй Монгол улсын тамирчин Ганзоригийн Ануужин түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр 2017 оны улсын аварга тамирчин юм.

Өнгөрсөн жилийн 12-р сард АНУ-ын Анахайм хотод болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн 2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гурван эмэгтэй тамирчин оролцсон бөгөөд 19 настай залуу тамирчин Г.Анужин анх удаа насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдсөж 9-р байранд орсон билээ.

Г.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.