Өнөөдөр жүдогийн дэлхийн аваргын татамид Монголын 3 жүдоч хүч үзнэ

Twitter Print
2018 оны 09-р сар 21-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн XXXII, эмэгтэйчүүдийн XXIII дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Азербайжаны Баку хотод болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ийн жингийн медальтнууд тодорсон. Харин өнөөдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ийн жингийн медалийн эзэд тодорно.

Өнөөдөр манай улсаас эрэгтэй 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар хүч үзнэ.

  

Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 27-ны өдөр өндөрлөнө.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.