Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт халуун дулаан уур амьсгалд болж өнгөрлөө

Есдүгээр сарын 18-ны мягмар гаригт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гэргийн хамт хоёр Солонгосын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Пхеньянд хүрэлцэн очлоо. Түүнийг Пхеньяны нисэх онгоцны буудал дээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тэргүүтэй төлөөлөгчид угтан авлаа.

Өмнөд Солонгосын удирдагчийг Пхеньяны нисэх онгоцны буудалд улаан хивс дэвсэн, хүндэт харуулууд жагсаж, цэргийн найрал хөгжим тоглож угтжээ. Тус онгоцны буудалд Солонгосын үндэсний хувцасаар гоёсон эмэгтэйчүүд болон ёслолын хувцас өмссөн эрчүүд цэцэг, Хойд Солонгосын болон Солонгосын хойгийг нэгтгэх утга бүхий цэнхэр өнгийн дүрстэй цагаан туг барьж жагсан баяр хүргэж угтлаа. 

Дараа нь Мүн Жэ Ин Ким Чен Унтай нэг машинд суун, Пхеньяны нисэх онгоцны буудлаас Хойд Солонгосын Засгийн газрын Пэкхвавон ордон тийш хөдөлсөн байна. Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, хоёр орны удирдагчид өглөөний цайгаа хамтдаа уусны дараа эхний яриа хэлэлцээгээ хийжээ.

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд Майн баярын цэнгэлдэх хүрээлэнд "Гайхамшигт орон" нэртэй олон мянган хүн оролцсон нүсэр том тоглолт үзжээ. 

Мөн төрийн тэргүүнүүдийн хэвлэлийн хамтарсан бага хурал Пэкхвавон зочид буудалд болсон ба талууд Пхеньяны Энхийн гэрээ байгуулахаар зөвшилцсөн билээ.

Өмнөдийн ерөнхийлөгчийг хэрхэн хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн талаарх сэтгэл хөдөлгөм үйл явдлын зургуудыг та бүхэнд толилуулж байна.

Эх сурвалж: koreatimes.co.kr

 
  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.