Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ

Twitter Print
2018 оны 09-р сар 20-нд 17:01 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий сугалааны үйл ажиллагаа, техникийн зөвлөгөөн Баку хотын “Кавказ” зочид буудалд боллоо.

Энэ удаагийн ДАШТ-д 125 орны 758 жүдоч сугалаанд нэрээ өгсөн байна. Эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 23 дахь дэлхийн аваргад 460 эрэгтэй, 298 эмэгтэй жүдоч оролцохоо албан ёсоор мэдэгджээ. Үүнээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хамгийн олон буюу 82 бөх хүч үзэх бол эмэгтэй 57 кг-ын жинд 52 бөх сугалаанд нэрээ өгчээ.

Өнөөдөр тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байна. Энэ өдөр манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин ДАШТ-ий алт мөнгөн медальт ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин Мөнхбатын Уранцэцэг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Баяраагийн Амартүвшин нар зодоглож байаа юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.