Ахмадын гараар ургасан алимны модод алаглажээ

Twitter Print
2018 оны 09-р сар 20-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

Баянхонгор сумын Эрдэнэмандал хоёрдугаар багийн иргэн Ш.Гомбосүрэнг Хонгор нутгийнхан андахгүй. Тэрээр олон арван жил төр нийгэмд хөлс хүчээ зориулсан ахмад ажилтан. Төрийн анхан шатны нэгж болсон багийн засаг даргын албыг 20 шахам жил амжилттай хашиж насны тэтгэвэртээ гарсан нэгэн.

Зүгээр суухыг зүрх сэтгэлээсээ үзэн яддаг энэ эрхэм хэдэн га газар эзэмшлээр авч мод үржүүлэгчээр зүтгэж ажилласнаар жимсний модод нь түрүүчээсээ үр жимсээ өгч, өрхийн орлогоо нэмэгдүүлэх болсонд өвгөн тариаланч урамтай байгаагаа хэлж байна.

Эднийх энэхүү талбайдаа Үрлэн хийгээд Давжаа алимын мод тариалсан нь дажгүй сайхан ургажээ. Мөн том алимын мод нь сүрхий ургасан гэж байна.

Хармагийн мод ч суулгаад авчээ. Хайлаас, улиас, үхрийн нүд гээд 10 шахам төрлийн мод тариалж тэдэнтэйгээ ярьж, арчилж тордон өдрийг өнгөрүүлж, өгөөж хишгийг нь хүртэж амьдрах сайхан хэмээн Гомбосүрэн гуай хийсэн хөдөлмөрөөрөө бахархаж сууна.

Ийм л хийхийн төлөө, санаж сэдэхийн төлөө төрсөн хүмүүст л төрийн дэмжлэг хэрэгтэй юмдаа гэсэн сэтгэгдэл төрснийг нуугаад яахав ээ.

П.Санаадагва

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.