Б.Халиунаа залуучуудын ДАШТ-ий алтан медалийн төлөө барилдана

Twitter Print
2018 оны 09-р сар 20-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

“Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан өнөөдөр боллоо. Эхний өдөр манай дөрвөн тамирчин хүч үзсэнээс 55 кг-ын жинд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургууль, “Жем бридж” компанийн тамирчин, спортын мастер Баяраагийн Халиунаа шигшээд шалгарав.

Б.Халиунаа Трнавад 1/8 шигшээд 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Пак Юн Йон, шөвгийн наймд Туркийн Нурифе Думаныг тус бүр цэвэр ялаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая хагас шигшээд энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий дэд аварга БНХАУ-ын Хоу Жиажинийг 5:3-аар яллаа. Тэрбээр маргааш алтан медалийн төлөө Японы Саки Игарашитай хүч үзнэ.

76 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин Г.Ариунжаргалыг ялсан нанхиадын бөх шигшээд шалгарснаар маргааш дагаж барилдахаар болсон бол Н.Анударь, Э.Даваанасан нар тэмцээнээ өндөрлүүллээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.