Уйдаж гуних, бусдыг шүүмжлэх завгүй өөрийгөө хөгжүүлэн аз жаргалтай амьдрах нь эрүүл саруул, урт удаан наслахын нууц юм...

Twitter Print
2018 оны 11-р сар 26-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Бидний тархины гүнд байрлах боргоцой хэлбэрийн булчирхайг фтор болон бусад хорт бодисууд хэрхэн хордуулж, чулуужилт үүсгэж, үйл ажиллагааг нь муутгадаг тухай саяхан бичсэн билээ. Энэхүү гайхамшигт булчирхай нь зарим хүний боддогоор ганцхан бясалгагчид, гэгээрэхийг хүсэгчид л мэдэх, сонирхох учиртай зүйл огтхон ч биш юм. Энэ нь бясалгал хийдэг хийдэггүй, тэрийг ер нь сонирхдог эсэх, цагаан болон бор хоолтон, шашинд итгэдэг, үл итгэдэг нь огтхон хамааралгүйгээр бүх хүнд хамааралтай, тэгэхдээ бүр маш чухал анхаарах учиртай асуудал юм. Учир нь энэ боргоцой булчирхай маань хэвийн, эрүүл ажиллагаатай байснаар бид эрүүл саруул, урт наслах, аз жаргалтай амьдрахын язгуур учиг энд оршдог гэж хэлэхэд нэг их буруудахгүй. Бясалгал төвлөрөл хийдэг, амьдралынхаа гол утга, зорилгыг билиг оюунаа хөгжүүлэхэд зориулагч нэгэнд энэ нь дээд бурханлигт, өөр хэмжээст, гэгээрэлд хүргэх гол эрхтэн, зам нь болдог.

Харин эгэл жирийн хүмүүст ямар хамаатай, ашигтай тустай вэ гэвэл биеийн дотоод даавруудыг хянаж хэвийн байлгадаг, шөнө унтахад мелатонин ялгаруулж гүн сайхан амрах нөхцөлийг бүрдүүлдэг, өдрийн цагаар биднийг сэргэлэн цовоо байлгаж цусны даралтыг хэвийн шаардлагатай түвшинд байлгадаг. Товчдоо хүний биологийн цагны үүрэг гүйцэтгэдэг. Бас бусад дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагааг зохицуулдаг.

Хэрвээ энэ булчирхай элдэв хүнд металл, хорт бодисууд болох тугалга, хөнгөн цагаан, мөнгөн ус, фтор, архи тамхи, пестицид зэргээр хордож шохойжвол юу болох бол? Хамгийн наад зах нь бид шөнө тайван, гүн унтаж амарч чадахаа болино. Өглөө бараг амрах биш ядраад босоход тэр өдөр яаж ажиллах билээ. Өдөржингөө ядарсан нойрмоглосон байдалтай болно. Учир нь сератонин багассанаас. Даралт тогтворгүй, уур уцаартай, тэр ч бүү хэл харгис, хэрцгий араншин илэрч болно. Ийм байхад ажил яаж бүтэх билээ. Стресс, депресс бас л үүнээс үүсдэг. Учир нь сератонин буюу аз жаргалын даавар багасахаар өөр яах ч билээ дээ. Бас биеийн дулааны тохиргоо алдагдана. Их бээрэг болох гэх мэт. Бас Алцхаймерын өвчин, паркинсон, зөнөгрөх өвчин эндээс үүдэлтэй. Одоо тэгвэл энэ чухал эрхтэнээ яаж сэргээж, эрүүлжүүлэх, талаар олж уншсан мэдээллүүдээ хүргэе.

Юуны түрүүнд фтортой оо, ус, бусад зүйлсээс зайлсхийх. Ялангуяа фтор нь бага насныханд илүү хүчтэй үйлчилдэг бна. АНУ-д өсвөр насныхны 60-аас илүү хувь нь боргоцой булчирхайн шохойжилттой нь шинжилгээгээр тодорхойлогдсон байна. Аль болох эрүүл эко жимс ногоо хэрэглэх. Мөн тийм жимс ногооноос шүүсийг нь шахаж уух. 

Хүнсний ногооны шүүсийг уух тухай нэлээн дээхнэ бичиж байсныг маань зарим хүн санаж байгаа байх. Байцаа лууван өргөст хэмх, хүрэн манжин, тэр ч битгий хэл төмсний шүүс олон зүйлд маш сайн. Ялангуяа хүрэн манжингийн шүүс биеийг сайн цэвэрлэхээс гадна бас маш их эрч хүч, энерги өгдөг. Тиймээс олон хүн усаар шингэлж уухыг зөвлөдөг. Гэвч нэг аюултай нь хүрэн манжин нь ургасан хөрснийхөө хамаг химийн хорт бодисыг өөртөө шингээж авдаг. Энэ нь найдвартай эх үүсвэрээс л манжингаа худалдаж авах хэрэгтэй гэсэн үг. Одоо цагт өөрсдөө л тарьж ургуулаагүй бол хамаагүй худалдаж авах, шүүсийг шахаж уух нь маш эрсдэлтэй. Нэг удаа хүрэн манжингийн шүүсний тухай ярьсаны дараа нэг өвчтөн маань тэр оройдоо захаас авсан манжингаа шахаж уугаад маш амархан харшил өгч сандарч байж билээ.

Ундны усыг аль болох байгалийн ус хэрэглэх. Хэрвээ хот суурин газар амьдардаг бол нийтийн түгээгүүрийн усыг том амсартай саванд хэдэн цаг байлгаж байгаад хэрэглэх. Өвөл бол гэсгээсэн ус хэрэглэх (бүтэц нь сэргэсэн, амьд ус). Зарим хүн нэрмэл ус хэрэглэдэг. Гэхдээ энэ нь зардал өндөртэй, бас органик жимс ногоо бага хэрэглэдэг хүнд чухал эрдэс бодис дутагдах боломжтой.

Алимны цуу усаар шингэлж уух нь тустай. Гэхдээ болж өгвөл органик, чадвал өөрсдөө хийгээд хэрэглэвэл бүр сайн.

Нар ширтэх (sun gazing) нь эртний ба маш хүчтэй идэвхжүүлэх арга юм. Үүнийг хэдхэн секундээс эхэлж тодорхой системтэйгээр нэмсээр бараг цаг орчим хугацаанд хийдэг болдог. Тэгэхдээ эрүүл газар дээр хөл нүцгэн зогсоод зөвхөн нар дөнгөж ургаж байхад болон жаргах нарыг ширтдэг. 

Билгийн мэлмий дээрээ төвлөрч бясалгал хийх нь мэдээж маш сайн. Бас нэгэн сонирхолтой боловч маш энгийн нэг арга бол ойр дотныхоо, хайртай хүний духан дээр үнсэх нь гурав дахь мэлмийг идэвхжүүлдэг гэнэ. Эцэг эхчүүд хайртай бяцхан үрсээ духан дээр нь зөөлөн үнсээд унтуулахад тэд маань тайвширч амархан, тайван нойрсдог нь мелатонин сайн ялгарсаны үр дүн байдаг байна. 

Нимбэгийн шүүс шахаж уух нь бас биед үүссэн элдэв чулуу, салстуудыг сайн арилгадаг. Урьд бичиж байсан шүү дээ халуун орны жимс ургамалууд сайн нөлөөтэй байдаг гэж. Хан боргоцой, гадил жимс, наргилын самрын шүүс, тос, тамаринд гэх мэт. Манайд орж ирж буй нь чанарын ямар түвшинд байгааг нарийвчлан тодорхойлох амаргүй, тэгээд ч олдоц нь элбэг бус, үнэ ихтэй зэрэг асуудал байна. Тиймээс эх нутгийнхаа хөрсөнд ургасан жимс жимсгэнэ, ногоо ургамалуудыг түлхүү хэрэглэх нь бие махбодыг эрүүлжүүлэхээс гадна монгол хүний биед илүү зохимжтой байдаг юм шүү.

Боргоцой булчирхайг хордуулж муутгадаг бас нэг хүчин зүйл бол цахилгаан соронзон орон юм. Энэ эрхтэн маань үүнд маш мэдрэг байдаг ба жишээ нь шувууны энэхүү булчирхай нь дэлхийн соронзон орныг мэдэрдэг учраас зүг чигээ алдалгүй алс холд нисч чаддаг байна.

Судлаачдын дүгнэлтээр хэмнэлттэй чийдэн буюу бидний ярьж заншсанаар өдрийн гэрэл нь илүү хортой байдаг байна. Тиймээс унтахаар хэвтэхдээ гэрийнхээ бүхий л цахилгаан хэрэгслийг унтрааж унтах хэрэгтэй. Wi Fi дамжуулагч зэргийг ялангуяа заавал унтраах шаардлагатай. 

Хүний биеэс бүхий л хорыг гадагшлуулж, эрүүлжүүлдэг нэг зүйл бол zeolite буюу галт уулын гаралтай чулуулаг гэнэ. Энэ нь биед буй илүүдэл эрдэс давс зэргийг гадагшлуулнаар биед үүссэн чулуу элс, шохойжилтыг арилгаж чаддаг байна. Түүгээр ч зогсохгүй элдэв өвчин үүсгэгч бичил биетүүдийг устгахад маш тустай байдаг гэнэ.

Сайтар судалвал энэ гайхамшигт бие махбодыг эрүүл байлгаж, бүхий л хүчин чадал, чадваруудыг нь дээд хэмжээнд нь нээж, ашиглах боломж хүн бүхэнд буй бөгөөд, уйдаж гуних, бусдыг шүүмжлэх завгүй өөрийгөө хөгжүүлэн аз жаргалтай амьдрахын ерөөлийг өргөе.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Холбоотой мэдээлэл: 

-Фтор нь хүнд металл, хар тугалга, мөнгөн ус зэргээс дутахааргүй хортой... 

http://mongolcom.mn/read/52449

-Бидний мэддэггүй гэхээсээ илүү "тоодоггүй" хорууд

http://mongolcom.mn/read/44389

-Zeolite цацраг идэвхит хордлогыг ч устгаж саармагжуулах чадалтай 

http://mongolcom.mn/read/52659

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.113.204) 2018-09-21 01:43
      • 0
      • 0

      OVORMONGOLD BORGOTSOI HELBERIIN BULCHIRHAIN HORIIG GARGAH EM BII

      Хариулах