ХААН Галерейд уран бүтээлч Д.Бадам, С.Долгор нарын хамтарсан “Улирах цаг” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

Twitter Print
2018 оны 09-р сар 19-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

Намрын шаргал өдрүүдтэй хамт ХААН Галерейд Д.Бадам, С.Долгор нарын хамтарсан 20-р зууны эхэн үеэс эрчимтэй хѳгжиж ирсэн Монгол ард түмний аж байдлыг дүрслэн харуулсан үндэсний уран зураг болох монгол зургийн “Улирах цаг” уран бүтээлийн үзэсгэлэн та бүхэнд хүрч байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд уран бүтээлч Д.Бадамын Монгол ард түмний ахуй амьдрал, 4 улиралыг нэг хавтгай дээр дүрслэн харуулсан уран бүтээлүүдийн дээжээс толилуулж байгаа бѳгѳѳд уран бүтээлүүд нь монгол зургийн уламжлалыг хадгалан цаглашгүй үргэлжлэхийн бэлэгдэлтэй тойрог хэлбэрт оруулан зурдагаараа онцлогтой байдаг. Түүний дахин давтагдашгүй бүтээлүүдийн цувралаас Дэлхийн шилдэг музейн нэг болох “Эрмитаж” музейд хадгалагдаж байдаг билээ.

Мөн Герман улсад суурьшилтай уран бүтээлч С.Долгор нь Дүрслэх Урлагийн Дээд Сургууль тѳгссѳнѳѳс хойш тасралтгүй монгол зургийн тѳрлѳѳр уран бүтээлээ тууриваж буй уран бүтээлч юм. Түүний уран бүтээлүүдэд монголын аж байдлыг харуулан дүрслэхдээ хоромхон зуурын агшинг харуулан дүрсэлсэн байдаг. С.Долгор уран бүтээлээ зураад зогсохгүй уран бүтээлдээ зээхт наамлын торгон урлал шигтгэн бүтээснээрээ онцлогтой юм.

Амралтын болон ажлын өдрүүдэд гэр бүл, найз нөхдийн хамт та бүхэн энэхүү гайхалтай уран бүтээлчдийн монгол уран зургийн гайхамшигийг харуулсан үзэсгэлэнг ХААН Банк Цамхагийн 3 давхарт байрлах ХААН Галерейд саатан морилж, Монгол зургийн онцлог шинжийг агуулсан гайхалтай бүтээлүүдийг сонирхохыг урьж байна.

ХААН Галерейн тухай

ХААН Банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2000-аад оноос эхлэн Монголын урлаг соёл, тэр дундаа дүрслэх урлагийн салбарт ихээхэн хувь нэмэр оруулж ирсэн билээ. Мөн 2006 онд дэргэдээ уран зургийн ХААН  Галерей нээж, залуу уран бүтээлчдийг дэмжин үнэ төлбөргүй үзэсгэлэн гаргах, тэдний уран бүтээлийн дээжээс бүрдсэн 320 гаруй уран зураг, барималын урын сантай болжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.