Хүүхдээ ханиад хүрээд бурууг нь цэцэрлэг, сургуулийн багш руу, утаа руу чихдэг хуультай...

Twitter Print
2018 оны 09-р сар 20-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Анхны цас айсуй цаг дор айл амьтны зарим хүүхдүүд ханиад хүрээд эхэлдэг дүрэмтэй. Ялыг нь цэцэрлэг сургуулийн багш руу, утаа руу чихдэг хуультай.

Тэгэхээр ийм байна. Бид нар зунд халуун нарнаас хүйтэн кондейшинтэй машинд суухад ханиад хүрчихдэг. Түүнтэй адил эсрэгээрээ өвлийн +25 тай дулаан байрнаас хөлстэй шахуу шууд -20 луу гарчихаар л асуудал болоод байгаа юм. Тиймээс хүүхдүүдийхээ ам, хүзүүг их сайн боож гармаар мэт. Бүр угтаа бол хөлс гоожим халуун байранд амьдрахаар өвчин л авахаас биш эрүүл мэндийг авахгүй юм. Стандартаар 18-20 хэмийн дулаан хангалттай.

Зунд хүүхдүүдээ агаарт гаргахын зэрэгцээ хүчээр ч болов цагаан идээ идүүлэх, бусад үед нь дутагдсан витамин дархлаа дэмжих юмнуудыг нь өгч баймаар. Элдэв нэмэр хачиргүй эрүүл цагаан идээ өөрөө дархлаа сайжруулна. Эхэндээ идэхгүй янз бүр болох ч өлсөхөөрөө идэж л таарна. 

Манайхан хөдөө амрах нэрийдлээр хотоос баахан чихэр хийм, ундаа жүүсээ авчраад хүүхдүүдтэйгээ идэлцээд суудаг. Агаар сайхан байна ухааны юм яриад л томчууд нь архидаад хүүхдүүддээ цаг гаргадаггүй. 

Амьд харьцаа байхгүй байж хүүхдүүдээ муу хэлээд суудаг. Хүүхэд буруугүй ээ, аав ээж буруутай. Алсаас хүүхдүүдээ анхаарахгүй байж ханиад томуу тусахаар нь утаа, эмч багш гуравыг очиж хараагаад эцэстээ таамгаар баахан антбиоток өгнө гэдэг чинь хүүхдүүдээ удаанаар алж буй хэрэг. 

Дархлаа сайжруулдаг нэрс, аньсаа чацарганаа өвөлдөө ядаж идээд баймаар байна. Манай удаан эхнэр намартаа нэрс, аньс ихээр бэлдэж авдагийн хүчинд хүүхдүүд маань тун давгүй. Миксердээд л буцалсан усанд хийгээл уухад хөлс сад. 

Яавал боломжийн эцэг эх байх тухай ямарч ойлголт бидэнд алга. Эцэг эхээ л харж сурах гэнэ. Тэр нь суларсаар байгаад өнөөгийн төвшинд ирж байх шиг. 

Хүүхдүүдээ чихэр, печень, ундаа, хужаа тахиагаар борддог бол та ч базаахгүй эцэг эх байна даа.

Эхээс толгой нь цухуйгаагүй байхад л миний хүү мундаг хүн болноо гээд архидаад суудаг ш дээ бид. Сайн боловсрол, сайн хүмүүжил, сайн эрүүл мэнд олгосоных нь дараа бодох бодол.

Орон дээрээ гараад хүүхэд хийх амархан орноосоо буугаад эцэг эх байх амаргүй гэж хэн хэллээ дээ.

Эх сурвалж: Шагж Гэлэн 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.