Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлж байна

Twitter Print
2018 оны 09-р сар 19-нд 13:08 цагт
Мэдээний зураг,

Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын ДАШТ өчигдөр Словакийн Трвана хотод эхэлсэн билээ. Чөлөөт бөх эмэгтэйчүүдийн төрлөөр маргаашнаас эхлэх бөгөөд 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн сугалаа боллоо.

Манай улсаас маргааш дөрвөн тамирчин барилдах бөгөөд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

50 кг: Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь тэгшигтгэлд Африкийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын хошой аварга Тунисийн Сарра Хамдитай учраа таарчээ. Түүнийг ялбал 1/8 шигшээд Казахстаны Марина Закшевская, Польшийн Магдалена Мажосын ялсантай барилдана.

55 кг: Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Б.Халиунаа 1/8 шигшээд БНСУ-ын Пак Юн Йонтой хүч үзнэ. Түүнийг аргалчихвал шөвгийн наймд Казахстаны Айгерим Ибрашева, Туркийн Нурифе Думан нарын ялсан нь хүлээж байна.

68 кг: “Алдар” спорт хорооны тамирчин Э.Даваанасан эхний тойрогт гоц мөргөж, 1/4 шигшээд Казахстаны Валерия Гончарова, БНХАУ-ын Ван Ян нарын ялсантай хүч үзнэ.

76 кг: “Алдар” спорт хорооны тамирчин Г.Ариунжаргал 1/8 шигшээд Туркийн Айсегул Озбегетэй барилдахаар болжээ. Туркийн бөхийг аргалчихвал шөвгийн наймд БНХАУ-ын Хуан Юанюан, Украины Анна Тисличенко нарын ялсантай хүч үзэх юм.

ДАШТ-ий урьдчилсан барилдаан манай цагаар 16:30-19:30 хооронд болно. 

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.