Мөнхөд дуурсагдах үйлс 38 жилийг ардаа орхилоо

Twitter Print
2019 оны 03-р сар 22-нд 10:17 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монгол хүний гайхамшгийг бүтээж чадахын жишээг дэлхий нийтэд таниулсан түүхэн өдөр тохиож байна. Энэ бол одоогоос 38 жилийн тэртээ олон улсын Интеркосмос хөтөлбөрийн хүрээнд ЗХУ-БНМАУ-ын хамтарсан баг дэлхийн татах хүчнээс гарч сансарт ниссэн түүхэн өдөр юм.

Сансрын ахан дүүс бүтэн гурван жил оддын хотхонд бэлтгэл сургууль хийж 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 42 минутанд “Союз-39”, “Салют-6” хөлгийн даргаар сансрын нисгэгч, ЗХУ-ын хошой, БНМАУ-ын баатар, хошууч генерал В.А.Жанибеков, шинжлэн судлаачаар сансрын нисгэгч, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа нар сансарт ниссэнийг дэлхий даяар мэдээллэж байлаа.

Зөвлөлт-Монголын хамтарсан нислэгийн баг сансрын тойрогт 7 хоног, 20 цаг, 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа бүтэн тойрч эх дэлхийдээ газардсан байна. Энэхүү нислэгийн үр дүнд шинжлэх ухааны олон нээлтийг гаргаж, хүн төрөлхтний түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Мөн Монгол орны түүхэнд зуу, зуун жил дуурсагдах энэ үйл явдалд сансрын нисгэгч, хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, хурандаа Майдаржавын Ганзориг, хамтран нисгэгч ЗХУ-ын хошой, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч Владимир Афанасьевич Ляхов нарыг дурсахгүй өнгөрөхийн аргагүй юм.

Хүн төрөлхтний гайхамшигт үйлс, сансрын нислэгт хамтран бэлдэж хөлгийн дарга, шинжлэн судлаачаар ажиллаж байсан эрхэлхэг хөвгүүдийг үеийн үед алдрыг мандуулах учиртай. Энэхүү сансрын хөтөлбөрийн үрээр олон, олон шинжлэх ухааны судалгааг хийж хоёр орны цаашдын хөгжилд үнэтэй хувь оруулсан билээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (103.26.194.175) 2019-03-24 14:20
      • 0
      • 0

      Нөр их хичээл зүтгэл хөдөлмөр зориулсан хамтын ажиллагаа. Мартаж ердөө ч болохгүй алс алсдаа монголчуудад чухал ач холбогдолтой үйл явдал гэж бодном.

      Хариулах