Хакухо М.Даваажаргал 800 дахь удаагаа давж, шинэ дээд амжилтын эзэн боллоо

Twitter Print
2018 оны 09-р сар 17-нд 12:06 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, "Миягино" дэвжээний их аварга Хакүхо М.Даваажаргал Аки башёгийн найм дахь өдөр давснаар 45 дахь удаагаа уналгүй качикоши буюу 50-аас дээш хувийн амжилтаа үзүүлэхийн зэрэгцээ “Ёкозүна цолтой 800 давсан бөх” хэмээх шинэ дээд амжилтын эзэн болж, түүхэнд мөнхөрлөө.

Хакүхо аваргын Ёкозүна цол хүртсэнээс авсан энэхүү 800 дахь даваа нь Макүүчид 994, мэргэжлийн сумод барилдаж эхэлснээр хойшхи 1088 дахь даваа байсан бөгөөд урьд өмнө ямар ч их аварга хүрч байгаагүй түүхэн амжилт хэмээн ооцогдож байна.

Хакүхо аварга 44 удаа уналгүй качикоши хийхдээ 31-д нь түрүүлж байв.

Сүмогийн багш, мэргэжилтнүүд “Хакүхогийн 800 давааны амжилт”-ыг хэн дахин давтахыг хэлэх боломжгүй хэмээн үнэлцгээж байна.

Монгол Улсын гавьяат тамирчин "Изүцү" дэвжээний ёкозүна Какүрюү М.Ананд долоо дахь удаагаа уналгүй качикоши хийж, хоёр аварга башёг уналгүй тэргүүлж эхэллээ.

Эх сурвалж: tps://www.japantimes.co.jp

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.