Монголын хөлбөмбөгийн холбоо “Aspiring member association” шагнал хүртлээ

Twitter Print
2018 оны 09-р сар 13-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багуудынхаа Зүүн Азийн тэмцээний урьдчилсан шатны ялалтын сайхан амжилтын цуурайг улбаалан Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Азийн хөлбөмбөгийн холбооны (AFC) нийгмийн хариуцлагын “Dream Asia” бюу “Азийн мөрөөдөл” сангийн “Aspiring member association” гишүүнчлэлийн холбооны шагналыг хүртлээ. Шагналыг Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ч.Мөнхзул гардан авлаа.

АХБХ-ны нэр хүндтэй шагналыг Монголын Хөлбөмбөгийн Холбооноос төлөөлөн авсан орлогч дарга Ч.Мөнхзул “МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар болон хамт олныхоо өмнөөс АХБХ-нд энэхүү хүндтэй шагналыг өгч байгаад гүн талархал илэрхийлье. МХБХ цаашид Азийн нэгдмэл байдал, тивийн хөлбөмбөгийн хөгжилд бахархалтайгаар, тасралтгүй хувь нэмрээ оруулах болно” гэсэн юм.

АХБХ-ны нийгмийн хариуцлагын “Dream Asia” сангийн “Aspiring Member Association” шагналыг Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Inspiring Member Association” шагналыг Хятадын хөлбөмбөгийн холбоо, “Developing Member Association” шагналыг Малайзын Хөлбөмбөгийн Холбоо хүртэж нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаараа тивдээ тэргүүлэх байр суурьтай байгаагаа харууллаа.

МХБХ-ны хамт олон Ерөнхийлөгч А.Ганбаатарын зорьж байгаачлан Монгол улсад хөлбөмбөгийг хөгжүүлэх, бүх нийтийн спорт болгох бодлогынхоо хүрээнд хөлбөмбөгийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг таниулах олон талт ажлуудыг хийж байгаа билээ. МХБХ 2018 онд “Хөлбөмбөгөөр дамжуулан охид эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сургалт, семинар, өсвөр үе болон охидод зориулсан нийт гурван удаагийн томоохон үйл ажиллагааг зохион байгуулж, их хуралдаа тусгай олимпын төлөөлөлтэй болж, “МХБХ-ны нийгмийн хариуцлагын бодлого, хэтийн төлөвлөгөө” хэмээх 4 жилийн бодлогын баримт бичгийг боловсруулснаараа энэхүү шагналыг хүртэх шалгуурыг хангалаа.

Энэхүү шагналыг дагалдан ирж байгаа 15000 ам.долларыг МХХ-ны нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд зарцуулах юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.