“Чингис хаан 2018” Азийн дугуйн наадам болно

Twitter Print
2018 оны 09-р сар 14-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Нэг өдөрт 88 км-ыг унадаг дугуйгаар туулах “ЧИНГИС ХААН-2018” Азийн унадаг дугуйн наадам маргааш буюу 09 сарын 15-ны бямба гарагт болох гэж байна.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа “ЧИНГИС ХААН-2018” Азийн унадаг дугуйн наадамд Монгол, Солонгос, Хятад, Япон зэрэг орны 350 гаруй дугуйчид оролцохоор бүртгүүлсэн байна.  

Бямба гарагийн өглөө 5.30 цагт эхэлж 18 цаг хүртэл барианд орох аяллын зам бартаа ихтэй, ус гол гаталсан, даваа гүвээ давсан дугуйчин бүрийн  чадварыг сорьсон, сонирхолтой аялал байх учир аялалд оролцогч бүр баг бүрдүүлэн хамтын хүчээр туулдаг юм байна.

Аялал Сүхбаатарын талбайгаас эхэлж, Гацуурт, Шилжрээнгийн даваа, Тэрэлж, Босгын гүүр, Замтын даваа гээд Цонжин болдогт барианд орох энэхүү наадам нь тэмцээн биш аялал гэдгээрээ онцлогтой болох нь ээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.