Нийслэлийн АН-ынхан чуулна

Twitter Print
2018 оны 09-р сар 13-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын “Нийслэлийн чуулган-2018” энэ сарын 14-16-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань суманд болно. Гишүүн төвтэй, бодлогын нам болох хүрээнд анхан, дунд шатны гишүүдийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилгоор тодорхой ажлыг эхлүүлээд байна. Эдгээрийн нэг нь бүсийн чуулганууд юм.

Энэ удаагийн чуулганд нийслэлийн есөн дүүргээс гадна Хэнтий, Өмнөговь, Баян-өлгий, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцоно.

“Нийслэлийн чуулган-2018”-д оролцогчид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын тухай бодит мэдээлэл сонсч, бүтэн өдрийн турш сургалтад хамрагддагт бүсийн чуулганы ач холбогдол оршиж байна. Тухайлбал, энэ удаагийн бүсийн чуулганд оролцогчид “Монгол Улсын гадаад өр”, “Сөрөг хүчний ажиллах стратеги”, “Улстөрийн намуудын индекс” зэрэг өргөн сэдвийн хүрээнд сургалтад хамрагдах юм.

Үүний зэрэгцээ нийслэлийн чуулганд оролцогчид олс таталт, байт харваа, хөлбөмбөг зэрэг спортын тэмцээнд хурд хүчээ сорихоос гадна оролцогч баг бүр мэндчилгээ дэвшүүлнэ.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.