Хөнгөн атлетикийн тартан зам ням гарагт нээлтээ хийнэ

Twitter Print
2018 оны 09-р сар 13-нд 14:47 цагт
Мэдээний зураг,

Налайх дүүрэгт барьж байгаа Олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн 400 метрийн тойрог бүхий зам ашиглалтад ороход бэлэн болжээ.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны итгэмжлэгдсэн газар болох Итали улсын Мондо компани 320.000 ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг манай улсад оруулж ирэн, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэсэн байна.

Монголын хөнгөн атлетикийн холбооны урилгаар Италиас мэргэжилтнүүд 8-р сарын сүүлээр манай улсад ирж Налайх дүүрэгт ажилласан юм.

Энэхүү байгууламж нээгдсэнээр Монгол Улс олон улсын чанартай хөнгөн атлетикийн томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бололцоотой болж байгаа юм.

А.Алтанчимэг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.