МУГТ Э.Содномпэлжээ Ази тивийн аварга боллоо

Twitter Print
2018 оны 09-р сар 13-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

Япон улсын Китакюүшюү хотод Пара пауэрлифтингийн Ази номхон далайн орнуудын АШ нээлттэй тэмцээн энэ сарын 8-13-ны өдрүүдэд болж байна.

Монголын Пара пауэрливтингийн холбооны тамирчин Спортын мастер Г.Ганэрдэнэ Ази далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний 80 кг-ийн жинд 10 орны тамирчидтай өрсөлдөн 6-р байр эзэлсэн.

Тэгвэл МУГТ, 2016 оны паралимпийн наадмын аварга Э.Соднопилжээ өөрийн тогтоосон Азийн рекордоо 4 кг-аар эвдэж 239 кг өргөн Ази Номхон далайн орнуудын Аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ.

Тэрбээр энэ тэмцээнд 107 кг-ийн жинд өрсөлдөн ийнхүү Алтан медаль хүртсэн юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.