Наян насандаа дэлхийн аварга боллоо

Twitter Print
2018 оны 09-р сар 13-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Европын холбооны Испани улсын Малага хотод 2018 - 9 сарын 4-16 ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээнд дэлхийн 101 орноос 8187 тамирчид ирж хурд хүчээ сорьж байгаагийн 5495 нь эрэгтэй, 2692 нь эмэгтэй тамирчид байгаа юм.

Манай улсаас олон улсын xэмжээний спортын мастер Төмөрбатын Цэрэндолгор , ОУXмастер Аюушийн Алтанцэцэг нар амжилттай оролцлоо.

Найм даxь удаагаа зохиогдож байгаа дэлхийн аварга шалгаруулах мастеруудын тэмцээнд монгол улсаа төлөөлөн оролцсон ОУXМ Цэрэндолгор гуай 80 настнуудын ангилалд хөнгөн атлетикийн шидэлтийн 5 төрөлт болон шидэлтийн пендатлон зэрэг 6 төрөлд оролцож 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж монгол эмэгтэйн чансааг гайхуулан 80 насандаа дэлхийн аварга боллоо.

Мөн 60 насны ангилалд ОУXМ Аюушийн Алтанцэцэг уг тэмцээнд амжилттай оролцов.

Тэмцээнд орлцогчдын хамгийн аxмад эрэгтэй нь Итали улсын тамирчин 102 настай Джузеппе Оттавиани /Giuseppe Ottaviani (ITA, age 102) / байсан бол эмэгтэйчүүдээс Энэтхэг улсын тамирчин 102 настай Ман Каур / Man Kaur (IND, age 102) / байлаа.

МҮОНРТ-ийн Бельгийн Вант Улс дахь сурвалжлагч Баяраагийн Батбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Д.Энхтүвшин

      (202.179.31.106) 2018-09-17 07:12
      • 0
      • 0

      Баяр хүргэе!Мэндсайхан хамгийн түрүүнд чамаар бахархасан шүү!Д

      Хариулах

    • Зочин

      (59.153.114.87) 2018-09-13 17:54
      • 0
      • 0

      Ямар мундаг юм бэ. Томоос том БАЯР хүргэе

      Хариулах

    • Ерденечимег

      (122.201.31.184) 2018-09-13 13:27
      • 0
      • 0

      Гайхамшигтай хэлэх уг олдохгуй байна та хоерт баяр хурге

      Хариулах